Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 816,171 ширхэг хувьцаа арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өсчээ.


Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Багануур" BAN+8.41 хувь, "Мик Холдинг" MIK+7.04 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" MRX-8.76 хувь, "Говь" GOV-3.12 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 20,184.4 нэгж болж 0.29 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд 21 тэрбум 191 сая 682 074 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-04-20 эндээс авна уу. (MONTSAME.MN)