Голомт Капитал ҮЦК ХХК нь 2012 оны 05-р сарын 24-ны өдөр Монгол улсын шилдэг банкуудын томоохон төлөөлөл болох Голомт банкны 100% -ийн хөрөнгө оруулалттай охин компани болон байгуулагдсан бөгөөд брокерийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагч, дотоод гадаадын харилцагч, түншүүд, хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа чанарын өндөр түвшинд хүргэн ажилладаг юм.
Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн олон алхамуудыг хийсэн бөгөөд 2013 онд МХБ дээр 97 тэрбум төгрөгийн арилжааг дангаараа гүйцэтгэсэн нь нийт хийгдсэн хэлцлийн 49%-ийг эзэлж байна. Мөн Засгийн Газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг “Millennium IT”системийн хүрээнд анх удаа амжилттай гүйцэтгэж 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн зэрэг амжилтуудыг дурдаж болно.
Бид харилцагчиддаа МХБ болоод олон улсын томоохон хөрөнгийн биржүүд дээрээс үнэт цаас худалдах, худалдан авах боломжийг олгохын зэрэгцээ МХБ-ийн арилжаанд онлайн арилжааны программ ашиглан үнэт цаас худалдах, худалдан авах үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд орон зайг үл хамааран интернэтэд холбогдсон дурын газраас МХБ-ийн арилжааны цагаар арилжаанд оролцох боломжтой болохыг дурдахад таатай байна.
Хурдацтай өсч хөгжиж буй эдийн засгийн нөхцөлд хувийн болон төрийн эзэмшлийн компаниуд, бусад байгууллагуудад хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгоход зуучлах, хэлэлцээр хийхэд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж хөрөнгийн зах зээл дээр гарахад зуучлан ажиллаж байгаа бөгөөд манай компани нь дараах салбаруудад тэргүүлэгч санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байна.
Үүнд:

  • Уул уурхай
  • Санхүү
  • Барилга
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
  • Үл хөдлөх хөрөнгө
Бид харилцагчдынхаа эрх ашгийг ямагт дээдлэн Монголын үнэт цаасны зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан зах зээлд тэргүүлэгч хөрөнгө оруулалт, брокерийн компани болохын төлөө улам идэвхитэй ажиллахад бидний эрхэм зорилго болоод цааш цаашдын алхамууд чиглэгдэх болно.