Сүүлийн үеийн үйл явдал

2015 оны 10 сарын 24-ны өдөр, энэ зуны хямралд хамгийн ихээр өртсөн Грекийн томоохон дөрвөн банк ойролцоогоор 16 тэрбум ам.доллар босгож байж ирээдүйд байж болох аливаа хямралыг давна хэмээн Европын Төв Банк мэдэгджээ.

Эдийн засгийн хямралаас ангижран, тогтвортой байдлыг үүсгэхийн тулд Грекийн банкнуудад хэдий хэмжээний мөнгө хэрэг болох талаарх Грекийн Төв банкны мэдэгдэл нь санхүүгийн салбарын анхаарлын төвд байна. Энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдсон Алексис Ципрас, Грекийн төсвийн таналтыг зогсооно хэмээснээс хойш Грек улс Европын Төв Банкны тусламжийн зээлээр амь зогоож байгаа юм. Энэ оны 10 сарын дундуур Грекийн эрх баригчид эдийн засгийн өөрчлөлт болон хэмнэлтийн хөтөлбөрийг баталсан юм. Энэхүү тогтоомжид тэтгэврийн насыг уртасгах, тэтгэврийг багасгах, энергийн зах зээлийг чөлөөлөх, өмчийн татварыг нэмэх болон төрийн өмчийг хувьчлах зэрэг Грекийн олон улсын зээлдэгчдийн нөхцөлийн дагуу эдийн засгийн өөрчлөлтүүдийг тусгаж өгчээ.

Энэхүү тогтоомжийг баталснаар тусламжийн хөтөлбөрийн эхний 2 тэрбум евро буюу 2.3 тэрбум ам.долларын зээлийг авах боломжтой болсон байна.

Грекийн хямрал дэлхийн санхүүгийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх вэ?

Европын Холбоонд, мөнгөний бодлого, цагаачид гэх мэт улс төрийн гол асуудлыг шийдвэрлэдэг татвар төлөгчид болон сонгогчоо төлөөлсөн эрх бүхий 28 Засгийн Газар байдаг. Зарим эдийн засагчдын шүүмжлэлд өртөж байсан 1999 оны 1 сард танилцуулсан Европын Төв Банкаар зохицуулагдах ч, төсвийн болон татварын бодлогыг тухайн улсын эрхэд оруулан Евро бүсийг байгуулах шийдвэр нь Европын Холбоонд сөргөлдөөн үзүүлж эхэлсэн юм.

2010 оны Грекийн хямралаас хойш, ихэнх гадаад банкнууд болон хөрөнгө оруулагчид хямралаас гадуур байх зорилгоор Грекийн бонд болон бусад санхүүгийн хэрэгслүүдээ зарж эхэлсэн юм. Зарим хөрөнгө оруулагчид өндөр ашгийн боломжийн улмаас хямдарсан Грекийн бондыг худалдан авч байсан ч, энэхүү ашгаа үзэж чадаагүй л байгаа юм. Энэ үед Португал, Ирланд, Испани гэх мэт хямралтай байсан улсууд эдийн засгаа хөгжүүлэх арга хэмжээ авч эхэлснээр Грекийн хямралын нөлөөлөлд автах нь багассан юм.

Европын Холбооны Өр

2014 оны IV улирлын байдлаар Засгийн Газрын өр (ДНБ-д эзлэх хувь)

Грек Евробүсээс гарвал?

Хэдэн жилийн өмнөх өрийн хямралын үеэр, Грек өрөө төлж чадалгүй, Евробүсээс гарснаар дэлхийн санхүүгийн зах зээлд хүчтэй цохилт өгөн Lehman Brothers-с илүү аюул учруулах магадлалтай гэж зарим шинжээчид үзэж байсан ч, одоогийн байдлаар Грек Евробүсээс гарснаар тийм ч их гамшиг учруулахгүй хэмээн үзэж байгаа юм. Европ хямралын тархалтаас хамгаалах арга хэмжээ авсаар ирсэн ба Евробүсийн багахан хэсэг болох Грек энэ бүсээс гарснаар өөрсдийн эдийн засгийн тусгаар тогтнолтой болж, Евробүс ч байнгын анхаарал, тусламж шаардсан улсаас ангижрах юм хэмээн үзжээ.

Грекийн ДНБ, ажилгүйдлийн түвшин

2015 оны I улирлын дундаж

Эх сурвалж: Eurostat

Грек юуны улмаас хямралд өртөв?

2008 оны Wall Street-ын уналтын дараа, Грек улс Европын өрийн хямралын төв цэг болж улмаар 2009 оны 10 сард төсвийн алдагдлаа дутуу гаргаж байснаа зарласнаар Грекийн санхүүгийн аюулгүй байдалд эргэлзээтэй болж эхэлсэн юм.

2010 оны хавар гэхэд Грек улс дампуурлын ирмэгт хүрснээр, шинэ санхүүгийн хямралын эх үүсвэр болох аюул нүүрлэж байжээ. Гамшгийн байдлаас хамгаалахын тулд troika хэмээгддэг Олон Улсын Валютын Сан, Европын Төв Банк, Европын комисс нь Грек улсад хоёр удаагийн олон улсын тусламжийн хөтөлбөрийн нэг болох 240 тэрбум евро буюу 264 тэрбум ам. долларын (одоогийн ханшаар) тусламжийг үзүүлж байсан ба төсвийн таналт болон өндөр татвар зэрэг хатуу нөхцөлийг тавьж байсан юм. Түүнчлэн Грек улсыг Засгийн газрын цомхотгол хийх, татвараас бултах явдлыг зогсоох, бизнесийн үйл ажиллагаа хийхэд амар улс болгох зэрэг эдийн засгийг тогтворжуулах, цэвэрлэх тал дээр анхаарахыг шаардсан байна.

Грек улс тэрбум тэрбумээр тусламж авсаар байтал, хямрал яагаад үргэлжилсээр байна вэ?

Тусламжийн мөнгө нь Грек улсад санхүүгээ тогтворжуулах, Евро бүсийн хагарлын айдсыг багасгахад цаг олгох ёстой олгогдсон юм. Энэхүү тусламж нь тус болсон ч эдийн засгийн асуудлууд шийдэгдээгүй хэвээр байсан. Таван жилийн дотор Грекийн эдийн засаг дөрөвний нэгээр агшиж, ажилгүйдлийн түвшин 25%-с дээш болжээ. Учир нь тусламжийн мөнгө нь Грекийн гадаад зээлийг төлөхөд зарцуулагдаж байснаас улсын эдийн засагт ашиглагдаагүй юм. Грекийн Засгийн газар одоог хүртэл эдийн засаг сэргэхээс нааш төлж барагдуулах боломжгүй зээлтэй байсаар л байгаа юм.

Ерөнхий сайд Ципрасын тусламжийн хөтөлбөрийн хэлцэл нь Грек улсыг эдийн засгийн шинэчлэл хийх, банкнуудын дахин капиталжуулалт болон хөрөнгийн хатуу хяналт зэрэг арга хэмжээг шаардаж байгаа юм.

Грек Европ хоорондын харилцаа муудаж, зарим эрх баригчид Грекийн өмнөх эрх баригчдын буруу захиргаанд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тусламжийн хөтөлбөрийн нөхцөлийн дагуу Грек улс нь өмнөх жилүүдэд аль хэдийн батлагдах ёстой байсан маш олон хууль тогтоомжийг батлах шаардлагатай болж байгаа юм.

Грекийн зээлдүүлэгчид


*Европын орнууд Грек улсад хоёр шинэ байгууллагаар дамжуулан зээл олгосон – 53 тэрбум еврог Хоёр талт зээлийн хэрэгсэл, 142 тэрбум еврог Европын санхүүгийн тогтвортой байдлын хэрэгсэл.

Эх сурвалж: Deutsche Bank, IMF, Reuters, Bloomberg


Эх сурвалж: www.nytimes.com