“G20-ийн бүлэгт багтдаг, бүрэлдэн тогтож буй зах зээлтэй хөгжиж буй 9 орны 5 нь буюу Орос, Бразили, Саудын Араб, ӨАБНУ, Мексик нь дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээний өсөлтийн хурдаар хөгжингүй эдийн засагтай орнуудтай бараг л зэрэгцээд ирж байна. Иймд одоогийн байдлаар эдгээр улс нь хөгжингүй орнуудыг гүйцэхээр араас нь хөөж яваа улсуудын тоонд орохгүй болсон хэмээн бид үзэж байна” гэж Олон улсын валютын сангийн тэргүүн дэд захирал Дэвид Липтон пүрэв гарагт мэдэгджээ.


ОУВС-ийн шинжээчдийн урьдчилсан таамаглалаар, Оросын ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээний өсөлт 2018 онд 1,7%, 2019 онд 1,5%, 2023 онд дахиад 1,7% байх төлөвтэй байгаа ажээ. Их Британи, Итали, Канад, Францын энэ үзүүлэлт 2018-2019 онд Оросынхоос бага гарах төлөвтэй байгаа юм байна. 2023 оны оны таамаглалаар, Орос болон хөгжиж буй өөр хэд хэдэн орон энэ илтгэлцүүрээр Испани улсаас (1,8%) бусад хөгжингүй бүх улс, тэдгээрийн дотор АНУ, Герман, Японыг (1,1%) гүйцэж түрүүлэх юм байна.

ОУВС-ийн үзэж байгаагаар, орчин үеийн хандлага ийм байгаа ажээ.

(MONTSAME.MN)