Европт нүүрсний хэрэглээ буурсаар байна. Олон улсын эрчим хүчний агентлаг 2012 оноос эхлэн Европын Холбооны орнуудын нүүрсний хэрэглээний төлөвийг 2030 он гэхэд 12 хувиар буурна гэж таамаглажээ. 2014 онд гаргасан урьдчилсан таамаглалаар Европын Холбооны орнуудын нүүрсний хэрэглээ 2030 онд 177 гигаватт-д хүрнэ гэж үзэж байсан бол одоо энэхүү үзүүлэлт 114 гигаватт-д хүрч буураад байна. Их Британи, Франц, Португал зэрэг Европын улсууд нүүрсний хэрэглээгээ бууруулсаар байгаа юм. Учир нь ногоон эрчим хүч илүү хямд зардлаар цахилгаан үйлдвэрлэж байгаагаас гадна олон хүнийг ажлын байртай болгож байна. Харин АНУ-ын нүүрсний уурхайнууд өрсөлдөх чадвараа алдаж байгаа энэ үед Дональд Трамп хүрээлэн буй орчны зохицуулалтуудыг бууруулж, нүүрсний хэрэглээг дэмжин ажлын байр нэмэгдүүлэх талаар мэдэгдээд байгаа юм. 2030 онд салхин тээрэм барих зардал нүүрсний цахилгаан станц ажиллуулахаас илүү хямд болж, 2036 он гэхэд нарны цахилгаан үүсгүүр барих зардал илүү хямд болох төлөвтэй байгааг гэж шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: www.bloombergtv.mn