·ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас наймдугаар сарын 4-нд 100 сая ам.долларын санхүүжилтийг Монголбанкны дансанд байршууллаа. Ингэснээр гадаад валютын албан нөөц энэ хэмжээгээр нэмэгдэж байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц нэг тэрбум 319.4 сая ам.доллар болж жилийн өмнөхөөсөө 1.75 хувиар өссөн. Уул уурхайн салбар гарсан огцом өсөлтөөс өмнө буюу 2010 онд валютын нөөц одоогийн түвшинтэй ойролцоо буюу 1.4 тэрбум ам.доллар байсан. Улаанбаатарт ажиллаад буцсан ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай эрх баригчдад хандан уул уурхайн салбараас олох орлого нэмэгдсэн энэ үед орлогоо хуримтлуулах шаардлагатайг сануулсан юм.

Эх сурвалж: Bloombergtv.mn