2013 оны Монголын Хөрөнгийн Биржийн нийт арилжааны 49 хувийг дангаараа гүйцэтгэсэн брокерийн шилдэг компани болох "Голомт Секюритиз" ҮЦК нь олон улсын стандартад нийцсэн "ИНТЕРНЕТ АРИЛЖААНЫ СИСТЕМ"-ийг Монголд анх удаа нэвтрүүлснээр харилцагчид тив дэлхийн хаанаас ч хүссэн үедээ МХБ-ийн үнэт цаасны арилжаанд интернетээр шууд оролцох боломжтой боллоо.

Ингэснээр эх орондоо төдийгүй гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууд тэгш эрхтэйгээр Монголын Хөрөнгийн Биржийн арилжаанд оролцох бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад ч энэ эрх нээлттэй юм.


Өмнө нь харилцагчид брокерийн компанид заавал өөрийн биеэр очиж үйлчилгээ авдаг байсан бол "Голомт Секюритиз" ҮЦК-ийн нэвтрүүлж буй "ИНТЕРНЕТ АРИЛЖААНЫ СИСТЕМ"-ээ ашиглан хувьцаа худалдах, худалдан авах, өөрийн эзэмшдэг хувьцаа, банкинд нээлгэсэн арилжааны дансны үлдэгдлээ хянаж болно.

Түүнчлэн зөвхөн брокеруудын хэмжээнд харагддаг байсан Монголын Хөрөнгийн Биржид арилжаалагдаж буй хувьцааны захиалгын сангын мэдээллийг авахаас гадна

  • Хөрөнгө оруулалтын багцын болон үнэт цаасны арилжааны явцын хяналт
  • Нөхцөлт захиалгын төрөл
  • Хөрөнгө оруулалтын багцын тооцоолол
  • Үнэт цаасны арилжааны цаг тутмын мэдээлэл
  • Клиринг дансандаа хяналт тавих

зэрэг өмнө нь олон шат дамжин хамрагддаг байсан үйлчилгээгээ огтхон ч чирэгдэлгүйгээр авах боломжтой юм.

Хамгийн гол нь та "ИНТЕРНЕТ АРИЛЖААНЫ СИСТЕМ" -ийг ашигласнаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй хувьцааны ханшийн мэдээллийг нэг ч хормын зөрүүгүй авах тул хувьцаа худалдан авах, худалдах зэрэг шийдвэрээ тухайн мөчид нь гаргаж, сонголтоо хийж болно. Ийнхүү Монголын брокерийн шилдэг компанийн нэг "Голомт Секюритиз" ҮЦК нь цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэгч харилцагчиддаа давуу талыг авчрах олон боломжийг нээгээд байна.