Бүтэн жилдээ 20 сая тонн хүрэхтэй үгүйтэй нүүрс экпортолдог манай улс энэ оны хагас жилийн байдлаар 19.1 сая тонн нүүрс экспортолж, 1.3 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний биет хэмжээ 9.5 сая тонноор, орлого нь 982.2 сая ам.доллараар өссөн үзүүлэлт ажээ.

Нүүрсний эрэлтийг дагаад дотоодын томоохон нүүрсний компаниуд ч сэргэж эхлээд байна. Тухайлбал, Ухаа худгаас нүүрс олборлодог Монголын томоохон нүүрс олборлогч компаниудын нэг "Mongolia Mining Corporation” олборлолт өмнөх жилээс 480 хувь өсөж, баяжуулсан нүүрсний борлуулалтын хэмжээ нь 380 хувиар өссөн байна. Түүнчлэн "Тавантолгой" ХК ч мөн ашигтай ажиллаж, нэгж хувьцаандаа 780 төгрөгийн ногдол ашиг тараажээ. Харин "Хөшөөт"-ийн уурхайн хувьд жилд 1.5 сая.тн нүүрс угааж баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-гээ батлуулж, барилгын зөвшөөрлийн ажил нь эхэллээ. Түүнээс гадна "Монголын алт", "Өсөх зоос", "Чингисийн хар алт" компаниуд тус бүртээ жилд 1 сая.тн нүүрс угаах үйлдвэр ашиглалтад оруулах ТЭЗҮ нь боловсруулагдаж байгаа аж.

Эх сурвалж: www.itoim.mn