Монголын үнэт цаасны зах зээл нь 2018 онд хамгийн олон IPO гаргасан, зах зээлийн нийт үнэлгээ нь 2 их наяд төгрөгөөс давсан, ДНБ-нд эзлэх хувь нь анх удаа 8,4 хувьтай тэнцсэн үзүүлэлтээрээ түүхэнд тэмдэглэгдэж байна. Энэ нь тус салбар хурдацтай хөгжиж буйг илтгэж байгаа юм. СЗХ-ноос хамгийн сүүлд гаргасан шийдвэрээр 2019 оны эхэнд олон нийтэд санал болгох IPO нь үндэсний үйлдвэрлэгч Түмэн шувуут компанийнх байх нь ээ.


Харин та тус компанийн хувьцаа эзэмшигч болоход бэлэн үү? Арай хувьцааны арилжааны дансаа нээлгэж амжаагүй байгаа юм биш биз? Үүнийг тодруулж буйн учир нь та үнэт цаасны компанид дансаа нээлгэхэд таны мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д заавал бүртгэж баталгаажуулдаг. Үүнд 7-21 хүртэлх хоногийн хугацаа шаардагддаг тул хэрвээ та арилжаанд оролцох хүсэлтэй байгаа бол урьдчилан дансаа нээлгэх учиртай юм.  

Хараахан завдаагүй байгаа бол танд яг одоо Appstore Top chart-ыг тэргүүлж байгаа SocialPay 2.0 аппликейшн туслах болно. Ингээд танд тус аппликейш дээр хэрхэн хувьцааны арилжааны дансаа нээх зааврыг хүргэе.


Ийнхүү та SocialPay аппликэйшнээ ашиглан үнэт цаасны зах зээлд шинээр IPO гаргаж буй компанийн хувьцааг худалдан авах боломжтой боллоо. Цаашид та тус аппликейшнээ ашиглан, монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй 200 орчим компанийн хувьцааг худалдан авах, худалдах зэрэг хоёрдогч арилжаанд оролцож болно. Хамгийн гол нь та үнэт цаасны компанид заавал өөрийн биеэр очиж цаг хугацаа алдаж, чирэгдэхгүй давуу талтай юм.

Дахин сануулахад таны дансыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд баталгаажуулахад 7-21 хүртэлх хоногийн хугацаа шаардагдах тул SocialPay аппликэйшнээ ашиглан урьдчилж дансаа нээлгээрэй.

Танд Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч хамтран хамтран ажиллах юм.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!