“ТҮМЭН ШУВУУТ” КОМПАНИЙН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


2019 оны монголын хөрөнгийн зах зээлийн анхдагч IPO-г хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулагч Түмэн Шувуут компани гаргаж, иргэд аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад үнэт цаасны танилцуулгаа хийж байна.

Тус компани нь нийт хувьцааныхаа 25 хувь болох 50 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа бөгөөд нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна.

Түмэн Шувуут компани нь татан төвлөрүүлэх хөрөнгөөрөө хөдөө аж ахуйн цогц шийдлийг агуулсан таван төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барих юм байна.

Монгол Улсын өндөгний хэрэгцээний 30 орчим хувийг дангаар хангаж буй Түмэн Шувуут компани нь ХАА-н цогц шийдлийг хэрэгжүүлснээр өндөгний зах зээлийн 40 орчим хувь, тахианы махны зах зээлийн 10 хувь, хүчит тэжээлийн зах зээлийн 10 гаруй хувийг дангаар хангах боломжтой болох юм.

Түмэн Шувуут компанийн захирал Ж.Болд иргэдтэй хийх уулзалтын үеэр хэлэхдээ: ХАА-н салбарын онцлог нь ямагт урган төлжиж, өсөж үрждэг, үр өгөөжөө өгдөг гэдэг утгаараа эдгээр төсөл маань амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаа маань улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байна гэдгээ илэрхийлж байлаа. Түмэн шувуут компанийн IPO арилжаа энэ сарын 15-аас 31-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд хэрэв та тус компанийн үнэт цаасыг танилцуулах арга хэмжээнд оролцохыг хүсвэл 70121530 дугаарын утсаар холбогдоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: ipo.golomtcapital.com