Түмэн Шувуут компанийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2019.01.15-аас эхэлж, 2019.01.31-ний 13:00 цагт дуусна.

Иргэдийн зүгээс тус компанийн андеррайтераар ажиллаж буй Голомт Капитал ҮЦК ХХК-д хувьцааны арилжааны данс нээлгэх хүсэлтээ олноор ирүүлсээр байна.

Тус компани иргэдийн холбогдох бичиг баримтыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д хүргүүлснээр, таны данс 7-21 хүртэлх хоногийн хугацаанд албан ёсоор нээгдэж, хувьцаа худалдан авах, захиалга өгөх, арилжаанд оролцох эрх үүсдэг.   

Хэдийгээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс иргэдийн дансыг 7 хүртэл хоногийн хугацаанд яаралтай нээхээр зорин ажиллаж байгаа ч хэт их ачааллаас үүдэн, данс нээлгэх хугацаа алдагдах, улмаар Түмэн Шувуут компанийн IPO-д оролцох боломжоо алдах эрсдэл хөрөнгө оруулагчдад үүсэж байна.

Иймд Түмэн Шувуут компанийн хувьцаа худалдан авах хүсэлтэй иргэд нэн яаралтай хувьцааны арилжааны дансаа нээлгэхийг зөвлөж байна.

Хэрэв та өөрийн биеэр ирж амжихгүй бол SocialPay аппликейшн ашиглаж, хувьцааны дансаа нээн, захиалгаа өгөх боломжтой гэдгийг дахин сануулъя.

Ингээд танд тус аппликейш дээр хэрхэн хувьцааны арилжааны дансаа нээх зааврыг хүргэе.

Түмэн Шувуут компани нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг нэгжийн үнэ 200 төгрөгөөр олон нийтэд санал болгон, 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа  ХАА-н цогц шийдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.


Дэлгэрэнгүй мэдээллийг

  • ipo.golomtcapital.com
  • 7012-1530 аваарай.