ТҮМЭН ШУВУУТ ХК-ийн ХУВЬЦААНЫ ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Х.Алтай Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн захирал


Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж байна. Тун удахгүй 2 компани IPO хийхээр төлөвлөж байна. Харин энэ удаа хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон хүнс, хөдөө аж ахуйн  салбараас Түмэн Шувуут компани анх удаа IPO гаргаж байгаагаараа онцлогтой юм.


Л.Эрхэмбаяр - Түмэн Шувуут компанийг үүсгэн байгуулагч

Бид Монгол хүн бүр хөдөө аж ахуйн цогц шийдлийг хэрэгжүүлэх төсөлд гар бие оролцож, үр ашгийг нь хүртэж, эзэн нь байгаасай гэсэн үүднээс Түмнийх болох шийдвэр гаргасан. Манай компани  нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна. Нэгж хувьцааны үнэ 200 төгрөг. Бид 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсо. Үүнээс бид жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараах юм.


Ж.Болд Түмэн Шувуут компанийн Гүйцэтгэх захирал

Бид татан төвлөрүүлсэн хөрөнгөөр өндөглөгч тахианы аж ахуй, усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барихаар төлөвлөж байна. Эдгээр төсөл нь хоорондоо нягт холбоотой хэрэгжих бөгөөд нэг төслийнх нь амжилттай үйл ажиллагаа нөгөө төслөө дэмжихээс гадна давхар эрсдэлээс хамгаалах онцлогтой юм.  


О.Мөнхжаргал Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал


Түмэн шувуут компанийн IPO энэ сарын 31-ыг дуустал үргэлжлэх тул та бүхэн манай компанид болон эсвэл өөрийн харьцдаг аль ч брокерын компанид хандаж захиалгаа өгөх боломжтой. Бид хүн бүрт бага зардлаар илүү их хувьцаа авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үйлчилгээний шимтгэлээ 2 хувиас 0.68 хувь болгон бууруулаад байна.  

Та бүхэн Түмэн шувуут компанийн үнэт цаасны танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг 

https://ipo.golomtcapital.com/ сайтаас авч болно.