ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН АНХНЫ IPO

ТҮМЭН ШУВУУТ КОМПАНИЙН “ТҮМНИЙХБОЛОХ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ



2019 оны Монголын хөрөнгийн зах зээлийн анхдагч IPO-г гаргаж буй Түмэн Шувуут компанийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдрөөс /2019.01.15/ албан ёсоор эхэлж байгаа бол маргааш цан цохих ёслолын ажиллагаа болох юм.  

ТУС КОМПАНИ НЬ НИЙТ ХУВЬЦААНЫХАА 25 ХУВЬ БУЮУ 50 САЯ ШИРХЭГ ХУВЬЦААГ, НЭГЖИЙН ҮНЭ НЬ 200 ТӨГРӨГӨӨР ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БАЙГАА БӨГӨӨД ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ 10 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦОГЦ ШИЙДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ.

Тодруулбал, өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барих юм.

 Хувьцааны захиалга 2019.01.15-31-ийг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та Түмэн Шувуут компанийн андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК болон өөрийн харилцдаг үнэт цаасны компанид хандаж захиалгаа өгөөрэй.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хувьд 0,68 хувийн хамгийн бага шимтгэлтэйгээр танд үйлчилнэ. 

Хэрэв та хувьцааны арилжааны дансаа нээлгэж амжаагүй байгаа бол SocialPay аппликейшнээр нээж, арилжаанд оролцох давуу талтай юм.

Түмэн шувуут компанийн үнэт цаасны танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtcapital.com сайтаас авна уу.

Захиалга авах хугацаа: 2019.01.31-ийг дуустал

Холбоо барих: +976-70121530

И-мэйл: info@golomtcapital.com