Гадаад арилжаа

Голомт Капитал ҮЦК ХХК нь гадаад улсын голлох томоохон биржүүд дээр үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах тусгай зөвшөөрөлтэй.

Манай компаниар дамжуулан Нью-Йорк, Наздак, Торонто, Хонг Конг, Австрали зэрэг бусад биржүүд дээрхи үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой.

Захиалга өгөх:

  • Хувь хүн болон аж ахуй нэгж нь арилжаанд брокерийн компаниар зуучлуулан оролцох боломжтой бөгөөд үнэт цаас худалдан авахад хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгийг урьдчилан байршуулсан байх ёстой.
  • Харилцагч нь өөрийн захиалгаа харилцдаг брокертоо биечлэн, утсаар, электрон шуудангаар, факсаар гэх мэт гэрээнд тохиролцсон аль ч хэлбэрээр өгөх боломжтой.
  • Хэрэв утсаар өгсөн бол ажлын 2 хоногийн дотор биеэр ирж захиалгын хуудас дээр гарын үсэг зуран баталгаажуулах үүрэгтэй бөгөөд захиалгын хуудсандаа үнэт цаасны нэр код, тоо ширхэг, захиалгын төрөл үнэ, захиалга өгсөн цаг минутаа тодорхой тусгах ёстой.
  • Зохих ёсоор бүрэн зөв гүйцэт бөглөсөн захиалгын хуудсыг брокер хүлээн авч гарын үсэг зуран тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

Захиалгын төрөл

  1. Зах зээлийн захиалга: Тухайн өдрийн зах зээлийн үнээр захиалга биелэх хэлбэр.
  2. Нөхцөлт захиалга: Тодорхой үнийн дүнгээр хувьцаагаа худалдах болон худалдан авах хэлбэр.