ИНТЕРНЭТ АРИЛЖААНЫ СИСТЕМ
Та манай компанийн харилцагч болж интернэт арилжааны системийг ашиглан МХБ-ийн үнэт цаасны арилжаанд дэлхийн хаанаас ч шууд оролцох боломжийг Голомт Секюритиз ХХК-нь танд олгож байна. Интернэтээр дамжуулан өөрийн биеэр оролцох боломжтой болж байна.
Манай компанийн нэвтрүүлж байгаа “Интернэт арилжааны систем" нь хөрөнгө оруулагчдад үнэт цаасны үнийн хэлбэлзэлийг харилцагч МХБ-ийн үнэт цаасны арилжаанд шууд оролцож цаг тухай бүрт нь хүргэж өөрийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг шууд хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Олон улсын стандартад нийцсэн “Интернэт арилжааны систем"-ийн хэрэглэгч болсноор танд дараах боломжууд үүснэ.
Үүнд:
- Өөрийн Хөрөнгө оруулалтын багцын хяналт
- Өөрийн Үнэт цаасны арилжааны явцын хяналт
- Нөхцөлт захиалгын төрөл
- Өгөөжийн тооцооллыг харах
- Үнэт цаасны арилжааны мэдээллийг цаг тухай бүрийн мэдээлэлтэй авах
- Клирринг дансны Өөрийн үнэт цаасны арилжааны явцыг хянах
- Захиалгын биелэлтийг харах
- Бэлэн мөнгөний үлдэгдэлийг хянах
Та энд дарж Интернэт арилжааны системд нэвтэрнэ үү!
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
1. Market Watch – Зах зээлийн мэдээлэл
Энэ хэсгээс та өөрийн сонирхсон хувьцааны арилжааны талаарх мэдээллийг авах боломжтой. Сонирхсон хувьцаагаа сонгоод доод хэсэгт байрлах захиалгын хэсэгт захиалгын мэдээллээ оруулснаар захиалга байршуулах боломжтой.
2. Position – Хөрөнгө оруулалт
Энэ хэсгээс харилцагч өөрийн хөрөнгө оруулалтын мэдээллийг авах боломжтой.
3. Market picture - Хувьцааныарилжааны дэлгэрэнгүй мэдээлэл
Сонгосоны хувцааныхаа арилжааны мэдээллийн авах боломжтой. Үүнд:
- Хувьцааны тухай үндсэн мэдээлэл
- Хувьцааны захиалгын сан /авах дээд 5 ханш, зарах доод 5 ханш/
- Хувьцааны захиалгын санд орох өөрчлөлтийг цагт тухай бүрт нь авна