Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” /Erdene Resource Development Corp.TSE: ERD/ компани хайгуулын "Улаан" нэртэй алт, порфирийн лицензийн 51 хувийг худалдаж авах хэлэлцээрт орсон талаараа мэдээллээ. Энэ хайгуулын талбай нь тус компанийн алтны Баян Хөндий төсөлтэй ойролцоо байрлаж байгаа юм. "Урт хугацаандаа энэ талбай нь алтны нөөц ихтэй хэсэгт тооцогдоно гэж найдаж байгаа" гэдгээ “Erdene Resource Development”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Петер Акерлей мэдэгдлээ. Тус компани энэхүү талбайн 51 хувийг хувь хүмүүсээс 750 мянган ам.доллараар худалдан авч байгаа аж. Хэлцлээ ирэх есдүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөж байна. Мөн ойрын гурван жилд 600 мянган ам.долларын хайгуулын ажлыг энэ талбайд хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia