ГАДААД АРИЛЖААНЫ БРОКЕР

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Гадаад арилжааны брокер таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.

full-time

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Гадаад хөрөнгийн биржүүд дээрх үйл явцад ажиглалт, судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл бэлтгэх
  • Харилцагч нарыг мэдээллээр хангах, шинэ боломжит харилцагчдыг татах
  • Харилцагчийн арилжааны захиалгыг хүлээн авах, биелэлтийн талаарх мэдээллийг мэдээлэх
  • Гадны байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
  • Өндөр мэргэжлийн ёс зүйтэй
  • Багаар ажиллах болон харилцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих, харилцааны өндөр ур чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх аналитик ур чадвартай
  • Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаасны гадаад арилжаанд оролцдог туршлагатай бол давуу тал болно.

Голомт Капитал ҮЦК нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, жилийн эцэст “Шилдгийн шилдэг ажилтан”, “Онцлох ажилтан”-уудыг тодруулж мөнгөн урамшуулал, гадаад аялах эрхээр урамшуулдаг уламжлалтай юм.

Бусад:

  • Цалин хөлсийг тогтмол нэмэх
  • Олон жил ажилласны нэмэгдэл олгох
  • Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй зээл
  • Эрсдэлийн санд хамруулах
  • Жил бүр эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах
  • Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах
  • Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах
  • Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого
  • Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх
  • Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах
  • Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах
  • Спортын хөнгөлөлт олгох
  • Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг билээ.

????Эрхэм та ч бас салбартаа тэргүүлэн ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV-г cv@golomtcapital.com хаягт илгээнэ үү.

????CV хүлээн авах хугацаа:

2024.03.04 - 2024.03.29

Нэмэлт:

Өөрийгөө нээн илрүүлж, нөөц бололцоогоо танин мэдэж, үнэт цаасны зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж буй хэн бүхнийг Монголын тэргүүлэгч үнэт цаасны компани болох Голомт Капитал ҮЦК ХХК урьж байна.

Анкет татаж авах