Parent:

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Монголын Хөрөнгийн Биржийн арилжаа Millennium IT системд шилжиж буйтай холбоотойгоор, Монгол Улсын Иргэний хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Банкны тухай хууль, Үнэт цаасны төлбөр тооцоог “Т+3” системээр гүйцэтгэх түр журам,“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Голомт банк, “ Голомт Секюритиз” ХХКнарын хооронд байгуулагдсан Үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөр тооцоог гүйцэтгэх түр гэрээг тус тус үндэслэн,

нэг талаас клирингийн банкны үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд болох Голомт банк клирингийн банкны үйлчилгээг үзүүлэхээр,

нөгөө талаас брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болох “ Голомт Секюритиз” ХК,

гуравдагч талаас Монголулсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд/улсын иргэн болох Юра овогтой Буд РД:ТГ86121017 нар дараахь нөхцөл болзлоор харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

2.1 Энэхүү гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

2.1.1 “Төлбөр тооцоо гүйцэтгүүлэгч” гэж үнэт цаасны өмчлөх эрхийг бүртгэх, үнэт цаас хадгалах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд буюу “Үнэт цаасны төлбөр тооцоо төлвөрсөн хадгаламжийн төв” ХХК-г ;

2.1.2 “Төлбөр тооцоо гүйцэтгэгч” гэж Төлбөр тооцоо гүйцэтгүүлэгчээс ирүүлсэн даалгаврын дагуу үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөр тооцоог гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд буюу Голомт банкийг;

2.1.3 “Харилцагч” гэж Монголын хөрөнгийн биржийн арилжааны үндсэн дээр тодорхой үнэт цаас өмчлөх эрхийг шилжүүлэн авах, бусдад шилжүүлэх иргэн, хуулийн этгээд буюу энэ гэрээний 1.1-т нэрлэсэн этгээдийг;

2.1.4 “БДКомпани” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд буюу “Голомт Секюритиз” ХК-ийг;

2.1.5 “Харилцагчийн арилжааны данс” гэж Харилцагч нь зөвхөн өөрийн үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөрийг гүйцэтгүүлэх зорилгоор Төлбөр тооцоо гүйцэтгэгчид тусгайлан нээсэн дансыг;

2.1.6 “Барьцаа хөрөнгө” гэж Харилцагчийн болон БДК-ийн үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөрийг гүйцэтгэх үүргээ баталгаажуулах зорилгоор Төлбөр тооцоо гүйцтгэгч дэх тусгай дансанд хуримтлуулах мөнгөн хөрөнгийг;

2.1.7 “Барьцааны данс” гэж Барьцаа хөрөнгийг байршуулах зорилго бүхий тусгай зориулалтын дансыг тус тус ойлгоно.

2.1.8 “Их хэмжээний хэлцэл”гэж эрх бүхий байгууллагаас хэмжээг нь тодорхойлсон, үнэт цаасны төлбөр хийх зориулалт бүхий Харилцагчийн мөнгөн хөрөнгийн 30 /гуч/ хувийг Барьцааны дансанд байршуулах замаар хийгдэх арилжааг;

ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

3.1 Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь энэхүү гэрээг үндэслэн Харилцагчид арилжааны данс нээнэ.

3.2 Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөр тооцоог гүйцэтгэхдээ Үнэт цаасны төлбөр тооцоог “Т+3” системээр гүйцэтгэх түр журам, Үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөр тооцоог гүйцэтгэх түр гэрээ болон энэхүү гэрээг баримтлан Төлбөр тооцоо гүйцэтгүүлэгчээс ирүүлсэн даалгаварт зааснаар гүйцэтгэнэ.