Гадаад арилжааны брокер
Өөртөө, компанидаа, нийгэмдээ хөрөнгө оруулж үнэ цэнийг бүтээхийг эрмэлздэг эрч хүчтэй, бүтээлч, тууштай, зогсошгүй хэн бүхнийг урьж байна.
full-time
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Өөрийгөө танин мэдэж, нөөц бололцоогоо нээн илрүүлж ажлын карьераа амжилттай эхлүүлэн хөгжин дэвших боломжийг Монголын тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг Голомт Капитал танд олгож байна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
- Өндөр ёс зүйтэй, шүүмжлэлт сэтгэлгээтэй
- Багаар ажиллах болон харилцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих харилцааны өндөр ур чадвартай
- Судалгаа шинжилгээ хийх аналитик ур чадвартай
- Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой
- Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй
- Санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаасны гадаад арилжаанд оролцдог туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт:
Өөрийгөө нээн илрүүлж, нөөц бололцоогоо танин мэдэж, үнэт цаасны зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж буй хэн бүхнийг Монголын тэргүүлэгч үнэт цаасны компани болох Голомт Капитал ҮЦК ХХК урьж байна.