ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН “ИРЭЭДҮЙ” ТАНЫГ ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Монголын ирээдүй болсон оюутан залууст сурсан мэдлэгээ ажлын талбарт хэрэгжүүлж, өөрийгөө сорьж, хөгжих боломжийг олгох зорилгоор Голомт Капитал компаниас 4 дэх жилдээ “ИРЭЭДҮЙ-2024” цалинтай дадлагажих хөтөлбөрийг зарлаж, сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна. 

full-time

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Тус хөтөлбөрийн онцлог нь оюутнуудын ур чадварыг үнэлж тодорхой дүнгээр мөнгөн урамшуулал олгодгоос гадна өөрийн сонирхож буй салбарынхаа гал тогоонд ажиллаж, өөрийгөө хэн болохыг таниулж чадсан оюутан та  сургуулиа төгсөөд шууд Голомт Капитал ҮЦК-д “АЖИЛЛАХ САНАЛ”-ыг хүлээн авдаг юм. 

 

???? Тухайлбал, “ИРЭЭДҮЙ-2023” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан, ХААИС-ЭЗБС-ийн оюутан Б.Галцоож Голомт Капитал ҮЦК-ийн хамт олны отгон гишүүнээр  нэгдсэнийг дуулгахад таатай байна. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 2024, 2025 онд төгсөх курсын оюутан
  • Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
  • Өндөр ёс зүйтэй
  • Харилцагчийг ойлгож, туслах эерэг хандлагатай
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай
  • Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой

 

⏰CV хүлээн авах 
 2024.04.10-2024.04.30 

⏰Дадлагажих хугацаа  
 2024.06.03-2024.06.31 

Та өөрийн CV-г (Монгол эсвэл Англи хэл дээрх) cv@golomtcapital.com хаягт илгээнэ үү. Бид тодорхой шалгуур хангасан оюутнуудтай эргэн холбогдох болно. 
НИЙТ ОЮУТНУУДДАА ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ! ????
Голомт Капитал ҮЦК ХХК 

Нэмэлт:

Дадлагажигч оюутан анкет татаж авах