Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, салбар бүрт хувийн хэвшлүүд үүсэн байгуулагдаж байсны нэг нь “Шунхлай” ХХК байлаа. 1993 онд авто засварын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Шунхлай” ХХК газрын тосны салбарт орсноор хэрэглэгчдэд боломжийг нэмэгдүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгосон юм. Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт юм.
Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт юм.
Хамгийн өндөр рейтинг
ТОP-100 аж ахуйн нэгжээр жил бүр шалгарч байна
Шилдэг компаниудыг багтаасан нэгдэл
Зах зээлд эзлэх өндөр хувь, 1.3 их наяд төгрөгийн борлуулалт
Олон жилийн үйл ажиллагааны туршлага
Хүүгийн албан татвар бага
Зээлжих зэрэглэл нь компанийн зээл, өрийн хэрэгсэл гэх мэт санхүүгийн өр төлбөрийг эргэн төлөх чадварыг илэрхийлдэг хараат бус үнэлгээ юм.
Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК нь үнэт цаас гаргагчийн дотоодын зээлжих зэрэглэлийг “А тогтвортой” гэж үнэлсэн бөгөөд зээлжих зэрэглэлийн шатлалын дагуу тус үнэлгээ нь эрсдэл багатай, хөрөнгө оруулалтын дундаас дээш зэрэглэлд багтаж байгаа юм.
Зээлжих зэрэглэлийн эжинси нь байгууллагын зээлжих зэрэглэлийг 2024 оны 01-р сарын 18-ны өдөр “А тогтвортой” гэж үнэлсэн байна.
Тус эжинси нь зээлжих зэрэглэлийн үнэлгээг улирал тутам хянах үүрэгтэй бөгөөд 2024 оны 08-р сарын 22-ны өдрийн хяналтын хурлаар хэлэлцэж зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн байна. Эжинси нь мөн зээлжих зэрэглэлийн шатлалыг тодорхойлсон бөгөөд тус шатлалын дагуу “А тогтвортой” үнэлгээ нь эрсдэл багатай, хөрөнгө оруулалтын дундаас дээш ангилалд багтаж байна. А тогтвортой үнэлгээ нь одоогоор дотоодын хамгийн өндөр рейтинг юм.
Шунхлай ХХК нь нийт татан төвлөрүүлсэн 80.0 тэрбум төгрөгийг бараа материалын татан авалт буюу газрын тосны бүтээгдэхүүн импортоор худалдан авахад зарцуулна.
Үнэт цаас гаргагч Шунхлай ХХК нь дотоодын шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, эрэлтийг хангахын тулд шатахууны худалдан авалтаа нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.