Танилцуулга

БИЧИЛ ГЛОБУС санхүүгийн нэгдэл 15 жилийн өмнө: 2008 онд Бичил Глобус Групп ХХК нэршлээр 3 хүнтэй, жижиг өрөө түрээслэн, барьцаагүй, шуурхай бичил зээлийн үйлчилгээгээр бизнесийн гараагаа эхэлсэн. 2014 онд анхны хөрөнгө оруулалт болох 1 сая долларыг Австрали улсаас татаж байсан туршлагатай хамт олон. 14 жилийн дараа: 2021 оны 12 сарын дотор 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт амжилттай босгосон Монгол Улсдаа салбар нэгж хүний нөөцийн хүчин чадлаараа харилцагчиддаа хамгийн хүртээмжтэй байдлаар Улаанбаатар хотод 18, Орон нутагт 19 салбар нэгжтэй, 30,000+ харилцагчтай, 200 гаруй чадварлаг мэргэжилтнээр дамжуулан таатай, түргэн, төвөггүй үйлчилгээгээр бичил санхүүгийн зах зээлд манлайлагчдын нэг болж чаджээ. Аймаг бүрийнхээ ууган ББСБ, нийслэлдээ олон салбартай ББСБ бөгөөд харилцагчидтайгаа хамтдаа нийгмийн сайн үйлст гар бие оролцон ажилладаг. Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч БИЧИЛ ГЛОБУС санхүүгийн нэгдэл юм

Үнэт цаасны нөхцөл

Анхны үүрэг гүйцэтгүүлэгч:
БИЧИЛ ГЛОБУС ФИНАНС ББСБ ХХК
Татан төвлөрүүлэх нийт дүн:
20,000,000,000 төгрөг
Нэрлэсэн үнэ:
100,000 төгрөг
Тоо ширхэг:
200,000₮
Үнэт цаасны хугацаа:
24 сар
Хүүгийн түвшин:
18%
Үнэт цаасны хүү төлөх давтамж:
Улирал бүр
Үндсэн төлбөр төлөгдөх давтамж:
Сүүлийн 6 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх
Хөрөнгийн багц:
₮24.3 тэрбум – автомашины фидуци бүхий зээлийн багц

Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас

ЭРСДЭЛ БАГА

Хөндлөнгийн хууль болон санхүүгийн байгууллага, андеррайтерийн компанийн шалгуурыг хангасан

ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР

Биржээр дамжуулж хугацаанаас өмнө борлуулах боломжтой

ТОГТМОЛ ӨГӨӨЖ

Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой

ТОДОРХОЙ БАЙДАЛ

Эргэн төлөлтийн мөнгөн урсгал орж ирэх эх үүсвэр тодорхой

ХҮҮ ТӨЛӨХ ДАВТАМЖ

Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол БИД ХБҮЦ-ийн хүү улирал тутам олгогдоно

ТАТВАР

ХБҮЦ нь нээлттэй үнэт цаас тул хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бондоос 2 дахин бага буюу 5%

BID - ХБҮЦ

Хөрөнгө оруулалтын төгс боломж “БИЧИЛ” ХБҮЦ-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Түгээмэл асуулт хариулт

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь зээл, санхүүгийн түрээс, авлага гэх мэт ирээдүйн мөнгөн урсгалыг бий болгодог хөрөнгүүдийг эргэн төлөлтийн баталгаа болгон багцалж шинээр гаргаж буй үнэт цаасыг хэлнэ. ХБҮЦ нь хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.
  1. ХБҮЦ-ны үнийн дүн 15.0 тэрбум төгрөг бөгөөд энэ нь БИД ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын ердөө 22.3%, өөрийн хөрөнгийн 38%-тай тэнцэхүйц дүн юм.
  2. Нээлттэй өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татвар 5% тул БИД ХБҮЦ-ны 18.0%-ийн хүү нь хаалттай бонд болон банкны хадгаламжийн 19.0%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.
  3. 17.8 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий хуулийн болон санхүүгийн шалгуур хангасан 100% хэвийн автомашины зээлийн багцаар баталгаажсан.
  4. Олон нийтэд нээлттэй арилжаалагдах тул хөрвөх чадвар өндөртэй буюу хугацаанаас нь өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой.
БИД ББСБ ХХК нь 2005 оны 08 сарын 19-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллага юм. Тус компани нь өдгөө 18 салбар, 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Салбаруудын хувьд Улаанбаатар хотод 15 нь үйл ажиллагаа явуулж байгаа бол Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудад тус бүр 1 салбар ажиллаж санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
БИД ХБҮЦ нь нийт 1,113 зээлийн гэрээнээс бүрдэх 17.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий зээлийг багцалсан. Зээлийн багцын жинлэсэн дундаж хугацаа 28 сар, жинлэсэн дундаж хүү 2.88% байх бөгөөд тус багцаас орж ирэх мөнгөн хөрөнгөөр ХБҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлөлтийг хийхэд хангалттай байна.
  1. Эрсдэл бага – Хууль болон санхүүгийн шалгуур хангасан хөрөнгийн багцаар баталгаажсан, тус хөрөнгийн багцыг тусгай зориулалтын компани байгуулж тусгаарласан байдаг бөгөөд хөрөнгө итгэмжлэн удирдах мэргэжлийн компани хөрөнгийн багцыг удирддаг.
  2. Тогтмол өгөөж – Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой
  3. Хөрвөх чадвар өндөр – Олон нийтэд нээлттэй арилжаалагдах тул хугацаанаас өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой
  4. Гэрээлэгдсэн учир үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх мөнгөн урсгалын эх үүсвэр тодорхой.
  5. Татварын дараах өндөр өгөөж – Нээлттэй өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татвар 5 хувь