БИД ББСБ ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудад нийт 18 салбар нэгжээрээ дамжуулан төв суурин газрын иргэд болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр төвшинд үзүүлж ирсэн 19 жилийн туршлагатай хамт олон юм.
Тус ББСБ нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр төвшинд хурдан шуурхай үзүүлэн, бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээ, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор BID APP-аар дамжуулан хууль эрх зүйд нийцсэн санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Хөндлөнгийн хууль болон санхүүгийн байгууллага, андеррайтерийн компанийн шалгуурыг хангасан
Биржээр дамжуулж хугацаанаас өмнө борлуулах боломжтой
Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой
Эргэн төлөлтийн мөнгөн урсгал орж ирэх эх үүсвэр тодорхой
Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол БИД ХБҮЦ-ийн хүү улирал тутам олгогдоно
ХБҮЦ нь нээлттэй үнэт цаас тул хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бондоос 2 дахин бага буюу 5%