Монгол улсын “ТОП-100” ААН-н нэг “Инвескор ББСБ” ХК нь 2019 онд нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд өдгөө Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 17 салбар, Киргиз болон Казакстан улсад бүртгэлтэй охин компаниудаараа дамжуулан харилцагчдад уламжлалт болон финтек зээлийн үйлчилгээг хослуулан санал болгож, нийт 581.5 тэрбум төгрөгийн цэвэр зээлийн багцтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Инвескор ББСБ нь компанийн засаглалаараа тэргүүлэгч төдийгүй нийт хөрөнгийн хэмжээгээрээ зах зээлийн 9.3 хувийг, цэвэр зээлийн багцын дүнгээр 8.5 хувийг бүрдүүлж буй Монгол улсын Тэргүүлэгч ББСБ. Мөн тус компани нь Монголын хамгийн өндөр “А/Тогтвортой” зээлжих зэрэглэл бүхий компани юм.
Хөндлөнгийн хууль болон санхүүгийн байгууллага, андеррайтерийн компанийн шалгуурыг хангасан
Биржээр дамжуулж хугацаанаас өмнө борлуулах боломжтой
Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой
Эргэн төлөлтийн мөнгөн урсгал орж ирэх эх үүсвэр тодорхой
Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол “Инвескор өсөлт” ХБҮЦ-ийн хүү улирал тутам олгогдоно
ХБҮЦ нь нээлттэй үнэт цаас тул хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бондоос 2 дахин бага буюу 5%