Танилцуулга

Үнэт цаас гаргагч “Ашид Капитал ББСБ” ХХК нь М-Си-Эс Холдинг ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд 2020 онд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрх тусгай зөвшөөрөл аван тус чиглэлээр 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Ашид капитал ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дижитал зээлийн үйл ажиллагаа явуулж, Simple Аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлэн 33.8 мянган хэрэглэгчдэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Бондын нөхцөл

Нэрлэсэн үнэ:
100,000 төгрөг
Хүү:
18%
Тоо ширхэг:
200.000
Хугацаа:
18 сар
Хүү төлөх давтамж:
Улирал тутам
Үндсэн төлөлт:
Хугацааны эцэст
Нийт татан төвлөрүүлэх дүн:
20 тэрбум
Хүүгийн татвар:
5%
Бондын зэрэглэл:
BBB+

“SIMPLE-3” бондыг сонгох шалтгаан

ЭРСДЭЛ БАГА

Хөндлөнгийн хууль, аудит, андеррайтерийн компаниуд болон зохицуулагч байгууллагууд болох СЗХ, МХБ-ийн шалгуурыг хангасан.

ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР

Нээлттэй үнэт цаас учир хөрөнгийн биржээр дамжуулан хугацаанаас нь өмнө арилжаалах боломжтой.

ТОГТМОЛ ӨГӨӨЖ

Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой.

ӨНДӨР ӨГӨӨЖ

Инфляцын түвшнээс 10.8 нэгж хувиар, бодлогын хүүтэй харьцуулахад 7 нэгжээр, ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.48 дахин өндөр өгөөжтэй.

ХҮҮ ТӨЛӨХ ДАВТАМЖ

Хадгаламжтай харьцуулахад СИМПЛ-3 бондын хүү улирал тутам төлөгдөх нөхцөлтэй учир дахин хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.

ТАТВАР

Нээлттэй бондын хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бонд, хадгаламжаас 2 дахин бага буюу 5%

BID - ХБҮЦ

Таны дараагийн хөрөнгө оруулалт “SIMPLE-3” бондын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Түгээмэл асуулт хариулт

  1. СИМПЛ-3 бондын үнийн дүн 15.0 тэрбум төгрөг бөгөөд энэ нь үнэт цаас гаргагчийн цэвэр зээлийн багцын ердөө 9.8%, өөрийн хөрөнгийн 13.2%-тай тэнцэхүйц дүн юм.
  2. Нээлттэй өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татвар 5% тул СИМПЛ-3 бондын 18.0%-ийн хүү нь хаалттай бонд болон банкны хадгаламжийн 19.0%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.
  3. Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК нь үнэт цаас гаргагчийн дотоодын зээлжих зэрэглэлийг BBB+ гэж үнэлсэн бөгөөд тус зэрэглэл нь зээлжих зэрэглэлийн шатлалын дагуу хөрөнгө оруулалтын зэрэглэлд багтаж байна.
  4. Олон нийтэд нээлттэй арилжаалагдах тул хөрвөх чадвар өндөртэй буюу хугацаанаас нь өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой.
Зээлжих зэрэглэл нь компанийн зээл, өрийн хэрэгсэл гэх мэт санхүүгийн өр төлбөрийг эргэн төлөх чадварыг илэрхийлдэг хараат бус үнэлгээ юм. Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК нь үнэт цаас гаргагчийн дотоодын зээлжих зэрэглэлийг BBB+ гэж үнэлсэн бөгөөд зээлжих зэрэглэлийн шатлалын дагуу тус үнэлгээ нь дунд зэргийн эрсдэлтэй, хөрөнгө оруулалтын зэрэглэл ангилалд багтаж байгаа юм.
СЗХ-ны “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын 2.8-д заасны дагуу “Бонд гаргагч нь дотоодын эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаар санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бол үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалахгүй байж болно” гэсэн заалтын дагуу зээлжих зэрэглэл тогтоолгосноор барьцаа хөрөнгөгүйгээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжтой болж байна.
Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК нь үнэт цаас гаргагчийн зээлжих зэрэглэлийг байгууллагын болон үнэт цаасны түвшинд тогтоосон байна. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь дараах байдалтай байна:
Зэрэг-лэлийн төрөл Үнэт цаасны төрөл Үнэт цаасны нэр Үнэт цаасны дүн Зэрэг-лэлийн ҮА Хүчинтэй огноо Зэрэглэл & Төлөв байдал
Байгуу ллагын зэрэглэл n/a n/a n/a Хянасан 6/6/2024 BBB+ хувьсах
Үнэт цаас Энгийн бонд Симпл III бонд 20.0 тэрбум төгрөг Тогтоосон Бондын хугацаа дуустал BBB+ хувьсах
Зээлжих зэрэглэлийн эжинси нь зээлжих зэрэглэлийн шатлалыг мөн тодорхойлсон бөгөөд тус шатлалын дагуу BBB+ (хувьсах) үнэлгээ нь хөрөнгө оруулалтын ангилалд багтах ба дунд зэргийн эрсдэлтэй, хөрөнгө оруулалтын дундаж зэрэглэл гэж тодорхойлсон байна. Харин хувьсах төлөв нь компани зээлийн багцаа нэмэгдүүлэх, төрөлжүүлэх стратеги, санхүүжилтийн эх үүсвэр татах төлөвлөгөө болон толгой компанийн дэмжлэгийг харгалзан үзсэн зээлжих зэрэглэлийн богино хугацааны төлөв юм.
Үнэт цаас гаргагч нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг нээлттэй хүрээнд олон нийтэд санал болгон арилжаалахаар төлөвлөж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгийг эргэлтийн хөрөнгийн санхүүжилт буюу зээлийн багцыг нэмэгдүүлэхэд зарцуулна. Зээл олголтыг нэмэгдүүлснээр үндсэн үйл ажиллагааг тэлж, хөрөнгийг нэмэгдүүлж, орлогыг өсгөнө.