Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Илон Маск өөрийн “X” сүлжээнд Facebook, Instagram зэрэг өрсөлдөгчдийнхөө контентын холбоос руу нэвтрэх эрхийг саатуулжээ.

Даваа гарагт хуучнаар Твиттер буюу “X” компаниас Reuters, New York Times вэбсайтууд болон Bluesky, Facebook, Instagram зэрэг өрсөлдөгчдийнхөө контентын холбоос руу нэвтрэх эрхийг хязгаарлаж байгааг Вашингтон Пост сонин мягмар гарагийн мэдээнд дурджээ.

Эдгээр вэбсайтуудын аль нэгнийх нь “X” сувагт байршсан холбоос дээр дарахад вэб хуудсыг ачаалахаас таван секундын өмнө саатаж байгааг Вашингтон Постынхон өөрсдийн хийсэн туршилтаас иш татан мэдээлсэн байна.

Үүнтэй адил туршилтыг Ройтерс мөн явуулсан бөгөөд адилхан саатал гарсныг мэдээлсэн байна. Цаашид “Х” суваг энэ хязгаарлалтаа үргэлжлүүлэх үү? Эсвэл зүгээр л туршилт байсан уу гэдэгт одоогоор албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.