Хөрөнгийн зах зээлийн тойм

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮДИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ТАВАН ЗҮЙЛ

1. Есдүгээр сарын ажил эрхлэлтийн тоон мэдээлэл
Энэ долоо хоногийн баасан гарагт АНУ-ын ажил эрхлэлтийн тоон мэдээлэл зарлагдахаар хүлээгдэж байна. Энэхүү мэдээллээс ХНС-гийн бодлогын хүүгийн өсөлт эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг харж болно. 

Эдийн засагчид нийт 250,000 ажлын байр шинээр бий болсон гэж хүлээж байгаа бол ажилгүйдлын түвшинг 3.7 хувь буюу тогтвортой байхаар хүлээж байна. 

Өнгөрсөн хугацаанд бодлогын хүүг эрчтэй өсгөсөн ч хөдөлмөрийн зах зээл сайн үзүүлэлттэй байсан. Хэрэв өнгөрсөн сарын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд үргэлжлэн таамаглаж байснаас өндөр үзүүлэлттэй гарвал ХНС-гаас бодлогын хүүгээ дахин өндөр хувиар өсгөнө гэсэн хүлээлт үүсэх юм. See the source image

2. ХНС-гаас өгөх яриа
Энэ долоо хоногт Нью-Йорк дэх ХНС-гийн тэргүүн Жон Уйльямс, Атланта дахь ХНС-гийн тэргүүн Рафаэль Бостик, Чикаго дахь ХНС-гийн тэргүүн Чарльз Эванс, Сан Франциско дахь ХНС-гийн тэргүүн Мэри Дали, Кливленд дэх ХНС-гийн тэргүүн Лоретта Местер нар мэдэгдэл хийхээр хүлээгдэж байна. Энэхүү уулзалт дээр эдийн засгийн төлөв байдал, дараагийн бодлогын хүүгийн өсөлт, инфляц зэргийг хамарсан хэлэлцүүлэг хийх болно.   See the source image

3. Хөрөнгийн зах зээл
Хөрөнгийн зах зээл инфляц, эдийн засгийн удаашралт, өсөж буй бодлогын хүү зэрэг олон хүчин зүйлсээс хамааралтайгаар өнөөг хүртэл уналттай байсан. Оны эхэн үетэй харьцуулахад Dow Jones индекс 20.95 хувиар, Nasdaq индекс 32.40 хувиар, S&P500 индекс 24.77 хувиар унасан үзүүлэлттэй байна.

Хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийн уналтыг үргэлжлэх эсэхийг эдийн засгийн тоон үзүүлэлт, ХНС-гийн мэдэгдэл, болон мөнгөний бодлогын шийдвэрийг ажиглан дүгнэлт тооцоолол хийн гаргах боломжтой.See the source image
 
4. Их Британи улсын зах зээл
Энэ долоо хоногт тус улсын ардчилсан намын жил тутмын чуулган болохоор хүлээгдэж байна. Намын гишүүдийн хөндөх төсвийн бодлого, татвар зэрэг сэдэв хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байха болно. 

Фунт бусад ханшийн эсрэг өмнө нь байгаагүйгээр суларч байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Төв банкнаас 69 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний бонду худалдан авч зах зээлд хөндлөнгөөс оролцож байгаа ба бонд зарахыг түр хойшлуулсан. Үүний зэрэгцээ бодлогын хүүг өсгөж байгаа нь мөнгөний бодлогыг чангатгаж байна. See the source image

5. ОПЕК-ийн уулзалт
ОПЕК-ийн уулзалт лхагва гарагт ОПЕК-ийн Вена дахь төв байранд болохоор хүлээгдэж байна. Мөнгөний чанга бодлого болон ам.долларын ханш чангарч байгаа нь газрын тосны ханшийг унагаж байна. Үүнтэй холбоотойгоор ОПЕК-оос газрын тосны нийлүүлэлтээ ойролцоогоор өдрийн нэг сая баррелиар багасгах төлөвлөгөөтэй байна. 

See the source image

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТАЙЛАНГАА ЗАРЛАХ КОМПАНИУДImageМэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.