Хөрөнгийн зах зээлийн тойм
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮДИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ТАВАН ЗҮЙЛ
1. Санхүүгийн тайлан
Энэ долоо хоногт зах зээлийн үнэлгээгээрээ дээгүүр жагсдаг хэд хэдэн компаниуд 3-р улирлын тайлангаа тавихаар хүлээгдэж байна. Microsoft (NASDAQ: MSFT), Alphabet (NASDAQ: GOOGL) компаниуд мягмар гарагт тайлангаа танилцуулах бол Amazon (AMZN), Apple (AAPL) компаниуд пүрэв гарагт тайлангаа танилцуулахаар хүлээгдэж байна.
Эдгээр компаниудын тайлан хэрхэн гарахаас харгалзан S&P500 индексийн өсөлт уналт шийдэгдэнэ. Учир нь тус компаниудын индексэд эзлэх хувь бусад компаниудынхаас нэлээд өндрөөр тооцогддог.
3-р улирлын тайлангуудаас ХНС-гийн бодлогын хүүгийн өсөлтийг эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа болон компаниудад хэрхэн нөлөөлж байгааг харж болно. Эдүгээ тайлангаа танилцуулсан компаниуд болох Goldman Sachs (NYSE:GS), Bank of America (NYSE:BAC), Netflix (NASDAQ:NFLX), Johnson & Johnson (NYSE:JNJ) үзүүлэлтүүд таамаглаж байснаас дээгүүр байсан.
2. АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн
АНУ-ын 3-р улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний тоон мэдээлэл пүрэв гарагт зарлагдахаар хүлээгдэж байна. Шинжээчид эдийн засгийг 2.1 хувиар тэлсэн үзүүлэлттэй байна хэмээн таамаглаж байна. Энэхүү үзүүлэлтээс эдийн засгийг ХНС-гийн бодлогын хүүгийн өсөлтөд хэрхэн харуй үйлдэл үзүүлж буйг шинжих боломжтой.
Мөн бараа бүтээгдэхүүний захиалгын тоо хэмжээ, анх удаа ажилгүйдлийн тэтгэмж авах гэж буй хүмүүсийн тоо хэмжээ зэрэг бусад эдийн засгийн үзүүлэлтүүд зарлагдана.
3. Европын төв банкны бодлогын хүүгийн шийдвэр
Европын төв банкнаас энэ пүрэв гарагт дахин бодлогын хүүгээ 75 нэгжээр өсгөхөөр хүлээгдэж байна. Европ бүс нутагт ОХУ болон Украины дайн, эрчим хүчний асуудал нь инфляцын түвшин өсгөж улмаар бодлогын хүүг өсгөж инфляцыг тогтворжуулах арга хэмжээг авч эхэлсэн.
Евро бүс нутгийн инфляц бараг 10 хувийн түвшинд ирсэн байгаа ба зорилтод 2 хувьд хүртэл нь арга хэмжээ авах болно. Бодлогын хүүгийн шийдвэрээс өмнө нь хэд хэдэн эдийн засгийн үзүүлэлтүүд зарлагдах нь төв банкнаас гаргаж буй шийдвэрт нөлөөлнө.
4. Их Британи улс
Их Британи улсаас энэ долоо хоногт шинэ ерөнхий сайдаа томилох болно. Шинээр сонгогдсон сайд нь инфляц өндөртэй, бодлогын хүү өссөн, эдийн засгийн удаашрал үүсэж болзошгүй нөхцөл байдалд ажиллаж эхлэх ба засгийн газрын зарцуулалт, өр зээл зэргийг хамарсан төсвийн бодлогыг хэрэгжүүлж эхэлнэ.
5. БНХАУ
БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд болох 3-р улирлын ДНБ, жижиглэн худалдааны борлуулалт, аж үйлдвэрлэл зэрэг зарлагдахаар хүлээгдэж байна. Хөрөнгө оруулагчид эдгээр эдийн засгийн үзүүлэлтүүдээс БНХАУ-ын төлөв байдал, эдийн засгийн тэлэх бодлого хэр их үр дүнтэй байгааг харах боломжтой.
БНХАУ-ын ерөнхийлөгч Xi Jinping гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон ба шинжээчид түүний гаргах ирээдүйн эдийн засгийн бодлогыг хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөхийг шинжиж байна.
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТАЙЛАНГАА ЗАРЛАХ КОМПАНИУД
Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.