Хөрөнгийн зах зээлийн тойм
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮДИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24
1. ХНС-гийн бодлогын хүүгийн шийдвэр
Энэ долоо хоногт ХНС бодлогын хүүгийн өсгөх шийдвэр гаргахаар хүлээгдэж байна. Шинжээчид бодлогын хүүг энэ удаад 75 нэгжээр, арванхоёрдугаар сард 50 нэгжээр тус тус өсгөнө хэмээн таамаглаж байна.
Өмнөх эдийн засгийн үзүүлэлтүүд хөдөлмөрийн зах зээлийг сайн хэвээр байгааг илтгэсэн нь ХНС-д бодлогын хүүг дахин эрчтэй өсгөх боломжийг олгож байна. Инфляцыг зорилтот хоёр хувьд хүргэхийн тулд хөрөнгийн зах зээлийг золиослох магадлалтай.
Ирэх эдийн засгийн үзүүлэлтүүд арванхоёрдугаар сарын бодлогын хүүгийн шийдвэрт хүчтэй нөлөөлнө.
2. АНУ-ын ажлын байрны дата
Аравдугаар сарын хөдөө аж ахуйн бус салбарын шинэ ажлын байрны тоо баасан гарагт зарлагдах болно. Шинжээчид энэхүү эдийн засгийн үзүүлэлтийг 200,000 байна гэж таамаглаж байгаа нь есдүгээр сарын 263,000-аас бага байна. Мөн дундаж нэг цагийн цалингийн жилийн өсөлт удаашрах төлөвтэй байна.
Өнгөрсөн баасан гарагт зарлагдсан эдийн засгийн үзүүлэлт болох гуравдугаар улирлын цалингийн зардал өссөн байсан ч хувь хүн болон бизнесийн орлогын өсөлт удааширсан үзүүлэлттэй байлаа. Энэ нь инфляц оройгоо авсан шинж тэмдэг болж байна.
3. Их Британийн төв банкний бодлогын хүүгийн өсөлт
Их Британийн төв банкнаас энэ долоо хоногийн пүрэв гарагт мөнөний бодлогын шийдвэрээ танилцуулна. Инфляц 10 хувь давсан байгаа нь төв банкнаас бодлогын хүүг эрчтэй өсгөх шалтгаан болж байгаа юм. Инфляцыг хяналтад оруулах зорилгоор бодлогын хүүг өсгөж байгаа нь эдийн засгийн удаашралыг үүсгэх магадлалтай.
Ерөнхий сайд Риши Сунакийн тушаалын дор зарцуулалтыг танах төлөвлөгөөтэй байгаа ба удахгүй төв банкнаас бонд зарж эхлэх бодлоготой байна. Бонд зарж байгаа нь эдийн засгийг танах үйл ажиллагааны нэг хэлбэр юм.
4. Евро бүсийн дата
Евро бүсийн инфляц аравдугаар сарын хэрэглээнийн үнийн индекс болох инфляцыг хэмждэг гол эдийн засгийн үзүүлэлт зарлагдахаар хүлээгдэж байна. Энэхүү үзүүлэлтийг шинжээчид 10.2 хувь болно гэж хүлээж байгаа буюу оройн цэгээ авна хэмээн таамаглаж байна.
Европын төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөсөн. Инфляцын түвшин үргэлжлэн өсөх төлөвтэй байвал дахин бодлогын хүүг төв банкнаас өсгөх болно.
ОХУ болон Украины дайн нь Евро бүсэд эрчим хүчний хямрал авчирч байна. Эдийн засгийн удаашралт, эрчим хүчний хямрал, инфляцын өндөр түвшин зэрэг томоохон асуудлууд нэг дор нүүрлэж байгаа нь хөрөнгийн зах зээлийн уналтыг өдөөж байна.
Мөн бүс нутгийн гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн зарлагдах ба шинжээчид нэг хувийн тэлэлттэй байхаар таамагласан.
5. Санхүүгийн тайлан
Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томоохон компаниуд өөрсдийн гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа зарласан. S&P 500-д багтах 500 компаниас 263 компани тайлангаа аль хэдийнээ танилцуулсан байгаа. Энэ долоо хоногт тайлангаа танилцуулж амжаагүй байгаа компаниудаас 150 компани тайлангаа танилцуулахаар хүлээгдэж байна.
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТАЙЛАНГАА ЗАРЛАХ КОМПАНИУДМэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.