Таваарын тойм

Даваа гарагийн өглөө алтны спот үнэ 0.5 хувиар буурч, унц нь 1672.30 доллар болжээ. Өнгөрөгч баасан гарагт АНУ-ын ажлын эрхлэлтийн тайлан сайн гарсан нь ХНС-г бодлогын хүүг түрэмгий нэмэхгүй гэсэн хүлээлтээс үүдэн ам.долларын ханш хоёр хувиар суларч, алтны ханш гурван хувиар чангарсан байна. АНУ-ын алтны фьючерс 1,676.10 ам.доллар байна.

БНХАУ-ын хөл хорио сулрах хүлээлтээс үүдэн аж үйлдвэрийн метал, эрчим хүч, хөвөн зэрэг салбарын бүтээгдэхүүнүүд өсөлттэй байна. 


АНУ-ын ажлын байрны өсөлт аравдугаар сард хүлээгдэж байснаас илүү өссөн боловч хурд нь удааширч, ажилгүйдлийн түвшин 3.7 хувь хүртэл өссөн нь хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал бага зэрэг суларч байгааг харуулж байна.
Баасан гарагт ХНС-ын дөрвөн бодлого боловсруулагч дараагийн хурлаар бодлогын хүүгээ бага хэмжээгээр нэмэгдүүлэх талаар бодож байгаагаа илэрхийлсэн ч шинэ тоо баримтаас харахад ажлын байр дахин нэг сар нэмэгдсэн нь инфляцийг бууруулах тал дээр ахиц дэвшил бага гарч байна.
АНУ-ын өгөөжийн муруйн урвуу өөрчлөлт нь эдийн засгийн удаашралын эрсдэлийг нэмэгдүүлж алтны үнийг дэмжиж байна. 

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж) 8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

Даваа гарагт Азийн зах зээл нээгдэх үед нефтийн үнэ 2 хувиар уналаа. Брент маркийн нефтийн фьючерс 1.58 ам.доллар буюу 1.6 хувиар буурч 96.99 ам.доллар болжээ. АНУ-ын WTI газрын тосны үнэ 1.77 ам.доллар буюу 1.9 хувиар буурч, баррель нь 90.40 ам.доллар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт газрын тосны зах зээлд эерэг дүр зураг харагдаж байсан бол өнгөрөгч амралтын өдрүүдэд Хятадын албан тушаалтнууд халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүй тул "COVID-0" бодлогыг баримтална гэж амласнаар газрын тосны үнэ огцом буурсан. Мөн ам.долларын ханшийн өсөлт нь газрын тосны үнэд сөргөөр нөлөөлж байна.
Баасан гарагт, Холбооны Нөөцийн Сангийн дөрвөн бодлого боловсруулагч ажлын байрны мэдээлэл хүчтэй байгаа хэдий ч дараагийн бодлогын хурлаараа бодлогын хүүгээ бага хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг авч үзэх болно гэдгээ мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт Brent болон WTI 2.9 хувь болон 5.4 хувиар тус тус өсөж, COVID-19-ийн хатуу хөл хориог зогсоож магадгүй гэсэн цуурхал Хятадын хөрөнгийн зах зээлийг өсгөөд байна. 
Шинжээчдийн таамаглалаар 2022 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн эрэлт өнгөрсөн оны мөн үеэс ердөө 0.6 баррелиар (өдөрт сая баррель) өсөх ба ирэх жил тогтворжино хэмээн хүлээж байна.  

Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.