Хөрөнгийн зах зээлийн тойм

Хөрөнгийн зах зээлийн тойм

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮДИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ТАВАН ЗҮЙЛ

1. Үйлдвэрлэгчийн үнийн индекс PPI


Энэ долоо хоногийн баасан гарагт АНУ-ын арваннэгдүгээр сарын үйлдвэрлэгчийн үнийн индексийн /PPI/ тоон мэдээлэл гарна. Шинжээчдийн таамаглаж буйгаар арваннэгдүгээр сард үйлдвэрлэгчийн үнийн индексийг 7.2 хувь болж буурах аж. Өмнөх сард уг үзүүлэлт 8.0 хувьтай байсан юм. Хэрэв шинжээчдийн таамагласанчлан индекс буурвал дараа долоо хоногт хэрэглээний үнийн индексийн тоон мэдээлэл мөн адил бага гарах магадлал өндөр юм.

2. Turquoise Hill Resources Ltd компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно


Баасан гарагт Turquoise Hill Resources Ltd /TRQ.NYSE/ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Арваннэгдүгээр сарын 1-ээс хойш гурав дахь удаагаа хойшлоод байгаа хувьцаа эзэмшигчдийн хурал эцэст нь эхлэх төлөвтэй байна. Тус хурлаар Rio Tinto Plc компани TRQ-ийн үлдсэн 49 хувийг худалдан авах эсэх асуудлыг эцсийн шийдвэрлэх юм. Санал хураалтын өдөр энэ долоо хоногийн лхагва гарагт дуусах бөгөөд TRQ-ийн томоохон хөрөнгө оруулагчид болох Pentwater Capital Management, Sailingstone Capital Partners компаниуд санал хураалтад оролцохоор болжээ. Тус хоёр компани нь санал хураалт өгөхөөс татгалзах эрхээ эдэлж арбитрын шүүх дээр өөрт ногдох хувь эзэмшлийн үнэлгээгээ тооцуулахаар Rio-той тохиролцоод байсан билээ. TRQ-ийн эзэмшлээ зарах сонирхолгүй байгаа тус хоёр байгууллага ямар шийдвэр гарах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ямар ч байсан TRQ-ийн хувь заяа энэ баасан гарагт шийдэгдэх нь ээ.

3. OPEC-ын уулзалт ням гарагт болж өндөрлөлөө. 


Тус хурлаар гишүүн орнууд энэ оны аравдугаар сард баталсан газрын тосны олборлолтыг өдөрт 2 сая баррелиар танах бодлогоо он дуустал үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Тус мэдээлэлтэй холбоотой даваа гарагийн байдлаар WTI газрын тосны ханш 0.54 хувиар өсөж 80.41 ам.долларт хүрээд байна. Мөн үүний хажуугаар газрын тосны хэрэглэгч хамгийн том орон болох БНХАУ цар тахлын хөл хориогоо бууруулж байгаа нь газрын тосны эрэлтийг нэмэгдүүлж, цаашлаад үнэ өснө гэх хүлээлтийг үүсгээд байна.

4. Бээжин болон Шенжен хотуудад цар тахлын хөл хориог суллалаа 


Өрөмчид гарсан гал түймрийн улмаас 10 иргэн нас барсан билээ. Тухайн иргэдийг нас барахад цар тахлаас хамгаалах цагаан өмсгөлтэй багийнхан гал унтраагч нарт чирэгдэл учруулснаас шалтгаалж олон иргэний алтан амь тасарсан гэж ард иргэд үзсэн билээ. Тус үйл явдалтай холбоотой БНХАУ орон даяар “Хөл хориог цуцла”, “Ши Жинпинь огцор”, “Коммунист нам засгийн эрхээ өг” гэсэн уриалгын дор бослого хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн эхээр Шанхай болон Жөнжоу хотод хөл хорио тодорхой хэмжээгээр суларч долоо хоногийн сүүлээр Шенжен болон Бээжин хотод хөл хорио суларч эхэлсэн байна. Үүнийг дагаад Comex таваарын биржийн зэсийн ханш өнгөрсөн долоо хоногт 6.8 хувиар, WTI газрын тосны ханш 3.9 хувиар, Хонгконгийн Hang Seng индекс 12.25 хувиар өссөн байна. Энэ долоо хоногт БНХАУ-ын хэрэглээний үнийн индексийн тоон мэдээлэл гарахаар хүлээгдэж байна.

5. АНУ-ын ажил эрхлэлтийн тоон мэдээлэл хүлээлтээс өндөр гарлаа


АНУ-д арваннэгдүгээр сард нийт 263 мянган ажлын байр шинээр бий болсон бөгөөд энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 200 мянган ажлын байрнаас хавь илүү өндөр байлаа. Харин ажилгүйдлийн түвшин 3.7 хувь буюу өмнөх сарын түвшинтэйгээ ижил гарчээ. Ажил эрхлэлтийн тоо өндөр гарч байгаа нь бодлогын хүүг цаашид өсгөх орон зай олгож байгаа хэдий ч Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэл ирэх нээлттэй захын хурлаар бодлогын хүүг бага суурь нэгжээр нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТАЙЛАНГАА ЗАРЛАХ КОМПАНИУД

May be an image of text

Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.