Хөрөнгийн зах зээлийн тойм

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮДИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ТАВАН ЗҮЙЛ

1. Холбооны Нөөцийн Сангийн шийдвэр
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын инфляцыг хэмжих гол хэмжүүр болох хэрэглээний үнийн индексийн тоон үзүүлэлт зарлагдсан. Шинжээчид тус эдийн засгийн үзүүлэлтийг 8.1 хувь байхаар таамаглаж байтал 8.3 хувьтай гарч хөрөнгийн зах зээлийг савалгасан.

Үүнд тулгуурлаж ХНС бодлогын хүүгийн шийдвэрээ есдүгээр сарын 21-нд зарлах гэж байна. Шинжээчид ХНС-г бодлогын хүүг 75 нэгжээр өсгөж 3.25 хувь болгоно хэмээн таамаглаж байгаа бол зарим хөрөнгө оруулагчид бодлогын хүүг 100 нэгжээр өсгөнө хэмээн таамаглаж байна.   

See the source image

2. Их Британийн төв банкны шийдвэр
Их Британи улсын төв банк есдүгээр сарын 22-нд бодлогын хүүгийн шийдвэрээ гаргахаар хүлээгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт уулзаж, шийдвэр гаргахаар хүлээгдэж байсан ч хатан хаан Элизабетийг эцсийн замд нь үдэх үйл явдалтай холбоотойгоор хойшлогдсон юм. 

Шинжээчид төв банкийг бодлогын хүүг 50 нэгжээр өсгөж 2.25 хувь хүргэнэ хэмээн таамаглаж байгаа ч 75 нэгжээр өсгөх магадлал мөн бий. Газрын тосны ханшид үнийн хязгаарлалт тавьж өгснөөр дараа дараагийн хэрэглээний үнийн индексийг бага байхаар хүлээж байна.

Их Британи улс одоогоор хамгийн өндөр инфляцын өсөлттэй улсын нэг тул үргэлжлүүлэн мөнгөний болон төсвийн хатуу бодлогыг баримтлах төлөвлөгөөтэй байгаа. Хэт чанга мөнгөний бодлого нь эдийн засгийн удаашралтыг авчирч болзошгүй юм.  

See the source image

3. Олон улсын төв банкууд
Швейцарын Үндэсний банк пүрэв гарагт хуралдаж, бодлогын хүүг 75 нэгжээр өсгөх төлөвтэй байна. Евро бүс дэх инфляц Швейцараас хол давсан хэдий ч Европын Төв банкны авч хэрэгжүүлж буй бодлогын хүүгийн өсөлтийн шийдвэрийг даган ийнхүү шийдвэрүүдийг гаргаж байна.

Мөн Норвег улс бодлогын хүүгээ пүрэв гарагт өсгөхөөр хүлээгдэж байгаа ба Япон улсын төв банк пүрэв гарагт хуралдаж иенийн ханшийн сулралтын эсрэг ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэх болно.

See the source image
4. PMI эдийн засгийн үзүүлэлт
Энэ долоо хоногийн баасан гарагт Их Британи улсын болон Евро бүсийн PMI эдийн засгийн үзүүлэлт зарлагдахаар хүлээгдэж байна. 

Евро бүсийн PMI индекс сүүлийн хоёр сарын турш 50 гэсэн тоон үзүүлэлтээс бага байснаар эдийн засгийн удаашралт таамаглаж байснаас эрт болохыг үзүүлж байна. Энэ нь өсөж буй эрчим хүчний үнэ болон мөнгөний бодлогыг чангатгаж байгаатай холбоотой юм.  

See the source image

5. АНУ-ын хувьцаа
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын голлох индексүүд уналттай байлаа. Тухайлбал, S&P 500 индекс  4.82 хувиар, Nasdaq  индекс 6.67 хувиар, Dow Jones индекс 4.82 хувиар унасан үзүүлэлттэй байсан.

Хөрөнгийн зах зээл савлагаатай байгаа нь өндөр инфляцын түвшин, баримталж буй мөнгөний бодлого, эдийн засгийн удаашралт зэрэгтэй хамаатай юм. ХНС-гийн бодлогын хүүгийн шийдвэрээс хамаарч хөрөнгийн зах зээлийг энэ долоо хоногт мөн адил савлагаатай байхаар хүлээгдэж байна. 

See the source image

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТАЙЛАНГАА ЗАРЛАХ КОМПАНИУД

Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно