Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Microsoft болон Coca Cola 1.1 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа.

Microsoft болон Coca Cola 1.1 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа.

Microsoft болон Coca Cola 1.1 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа.

Coca-Cola компани Microsoft компанийн үүлэн тооцоолол болон хиймэл оюун ухааны үйлчилгээг ашиглах 1.1 тэрбум ам.долларын дүн бүхий таван жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэхүү хамтрал нь зөвхөн Coca-Cola компани Microsoft-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах хүрээнд бус, шинэ технологийг хамтран туршихад хийж буй хөрөнгө оруулалт юм.

Тус хэлэлцээрийн дагуу Microsoft болон Coca-Cola компани Azure OpenAI-ийг хамтран туршина. Түүнчлэн Microsoft-ийн Copilot хэмээх байгууллагын дотоод и-мэйлийг нэгтгэн дүгнэж, бизнесийн танилцуулга хийх чадамжтай хиймэл оюун ухааны туслахыг турших юм байна.

Coca-Cola компани нь 2020 онд Microsoft-ын үүлэн болон бизнесийн программ хангамжийг ашиглахаар таван жилийн хугацаатай 250 сая ам.долларын гэрээ байгуулж байсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагаа нь илүү өргөн цар хүрээгээр тэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.