Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Санжхуяг Ган-Эрдэнэ

Санжхуяг Ган-Эрдэнэ

Гүйцэтгэх захирал

Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе!

2023 он Голомт Капитал ҮЦК-ийн хувьд бизнесийн голлох үзүүлэлтүүд өссөн, хүний нөөц, харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, компанийн брэндинг, бизнес процесс болон IT хөгжүүлэлт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн жил байлаа.

Бид 2023 онд Монголын бондын зах зээлийн 46 хувийг дангаар гүйцэтгэж, нээлттэй болон хаалттай зах зээлд үйлдвэрлэл худалдаа, банк санхүү, барилга, уул уурхай, дэд бүтэц, технологи зэрэг 7 салбарын 30 гаруй компанийн нийт 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлээд байна.

Тэр дундаа Монголын анхны BBB+ үнэлгээтэй бонд, анхны “А” зээлжих зэрэглэлтэй бондыг харилцагчдадаа санал болгож, Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээлээ.

Мөн бид үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөж Уул уурхайн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн тусгай зөвшөөрлийг Монголд анх удаа авснаас гадна гадаад арилжааны зах зээлд ч тэргүүлэх байр суурьтай ажиллаж, нийт 1 тэрбум ам.долларын гадаад арилжааг гүйцэтгэсэн амжилтыг 80 мянга гаруй идэвхтэй харилцагчдынхаа хамтаар үзүүллээ.

Голомт Капитал компанийн энэ бүх амжилтыг 5 жил тутамд хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг Grand Bull Awardsaas өндрөөр үнэлсэн юм.

Бид 2019-203 оны

  • Шилдэг үнэт цаасны компани
  • Шилдэг брокерийн компани
  • Онцлох захирал номинацид ялалт байгуулсан бол бидэнтэй хамтран ажилласан компаниуд, бидний хөрөнгө оруулагчдад санал болгосон бүтээгдэхүүнүүд ч шилдэг байсныг баталж
  • Онцлох Ipo
  • Биржийн бус зах зээлийн шилдэг үнэт цаас гаргагч
  • Онцлох шинэ бүтээгдэхүүнээр шалгараад байна.

Мөн Lemon Press-ээс 3 дахь жилдээ зохион байгуулсан “Lemon Press award”s-т саналаа ирүүлсэн 1500 орчим уншигч Голомт Капитал үнэт цаасны компанийг “Онцлох үнэт цаасны компани”-иар тодрууллаа.

Ирж буй 2024 ондоо бид Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, Хөрөнгө оруулагч гэр бүлийн төлөө, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтын луужин байх үүргээ нэрт төртэйгээр биелүүлэн ажиллахаа илэрхийлж байна.

 

Та бүхний хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

 

ХҮНДЭТГЭСЭН: С.ГАН-ЭРДЭНЭ

Гүйцэтгэх захирал