Хятадын цахилгаан автомашины эрэлт АНУ-ын татварт “боогдохгүй” бололтой
АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байдены засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины татварыг 4 дахин нэмэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Тодруулбал, одоо мөрдөж буй импортын цахилгаан автомашины татвар 25 хувь байгаа бол 100 хувь болгоно гэж мэдэгдсэн.
Гэвч энэ шийдвэр нь АНУ-ын автомашины зах зээлээс Хятадын цахилгаан автомашиныг шахан гаргаж чадахгүй бололтой.
Шинжээчид энэхүү шийдвэрийг богино хугацаанд үр дүнгээ өгч магадгүй ч урт хугацаанд хямд үнэтэй зарагдаж буй Хятадын цахилгаан автомашины борлуулалтыг зогсоож чадахгүй хэмээжээ.
Учир нь BYD компанийн Seagull зэрэг хямд үнэтэй автомашинд 100 хувийн татвар ногдуулсан ч АНУ-д үйлдвэрлэгдэж буй цахилгаан автомашинтай үнээр өрсөлдөх боломжтой байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй