Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Жое Байден Холбооны шатахуун татварыг түр зогсоох арга хэмжээ авна

Жое Байден Холбооны шатахуун татварыг түр зогсоох арга хэмжээ авна

Жое Байден Холбооны шатахуун татварыг түр зогсоох арга хэмжээ авна

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден шатахууны галлон тус бүрд тооцдог 18.4 центийн татварыг түр зогсоох талаар энэ мягмар гаригт Ройтерс агентлаг мэдээлсэн.

Жое Байден хэлэхдээ АНУ-ын бензиний үнэ өссөөр байгаа бөгөөд инфляцыг бууруулахын тулд татварыг түр зогсоох шаардлагатай гэж хэлсэн. Гэвч шатахууны татварыг түр зогсоох талаар Конгресс, тэр дундаа Ардчилсан намынхны дунд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.

Конгрессын Төлөөлөгчдийн Хурлын Тээвэр, дэд бүтцийн хорооны дарга, Ардчилсан намын гишүүн Питер ДеФазио Холбооны шатахууны татварыг зогсоосноор АНУ-ын иргэд ихээхэн ач холбогдол өгөхгүй, харин хурдны замын итгэлцлийн сан олон тэрбум долларын алдагдал хүлээх болно гэж мэдэгдсэн.

Нэг талдаа эрэлт нэмэгдсэн нөгөө талдаа ОХУ Украинд халдсаны дараах санкцууд, боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал хумигдаж байгаатай холбоотойгоор шатахууны үнэ дэлхий даяар өссөөр байгаа бөгөөд 6-р сарын 11-нд АНУ-ын бензиний үнэ анх удаагаа нэг галлон нь дунджаар 5 доллароос давсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.