Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Golomt Capital

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ Монголын болоод дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, өөрийн хөрөнгийг амжилттай удирдахад нь үнэнч туслагч нь байж ирсэн төдийгүй цаг үеийн мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээг тогтмол хүргэн ажиллаж байна. 

Дотоодын үнэт цаасны брокерийн үйлчилгээ

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа http://trader.golomtcapital.com/ онлайн арилжааны систем, Golomt Capital аппликэйшн, SocialPay аппликэйшнийг ашиглан  тив дэлхийн хаанаас  ч хүссэн үедээ хөрөнгө оруулалт хийх, мөнгө татах, мэдээлэл, судалгаатай танилцах, ханш харах, өөрийн хөрөнгө оруулалтын багц, өгөөж ашгийн тооцооллыг харах боломжийг олгодог.  

Хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн

  • Хувьцааны анхдагч болон хоёрдогч арилжаа
  • Компанийн нээлттэй болон хаалттай бонд
  • Засгийн газрийн бонд
  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Мөн бид таны эзэмшиж буй үнэт цаасыг шилжүүлэх, бусдад бэлэглэх, гэрээслэх, итгэмжлэх болон өв залгамжлах зэрэг нэмэлт үйлчилгээг үзүүлнэ.

Та арилжаанд оролцоход бэлэн үү?

Хөрөнгийн зах зээлийн үүдийг нээнэ

Гадаадын үнэт цаасны брокерийн үйлчилгээ

Голомт Капитал ҮЦК ХХК нь Монгол Улсад анх удаа буюу 2014 онд Хонгконгт төвтэй гадаад арилжааны брокерийн үйлчилгээ, 2019 онд АНУ-д төвтэй Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн.

Interactive BrokersИнгэснээр харилцагч хүссэн үедээ NYSE, NASDAQ, HKEX, TSX, TSE, LSE, EPA, SWX зэрэг олон улсын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцон, хувьцаа /анхдагч, хоёрдогч арилжаа/, бонд, үүсмэл үнэт цаас /options, warrant/, ETF /биржээр арилжаалагддаг сан/ гэх мэт санхүүгийн төрөл бүрийн хэрэгсэлд хөрөнгө оруулах боломж бүрдсэн.


Хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн 

  • Хувьцаа /анхдагч, хоёрдогч арилжаа/
  • Бонд
  • Үүсмэл үнэт цаас /option, warrant/
  • ETF /биржээр арилжаалагддаг сан/
  • Валютын арилжаа

Онлайн брокерийн үйлчилгээ:

  • 33 улс
  • 135 бирж
  • 23 валют
  • 600+ хөрөнгө оруулалтын үйлчилгээ авах боломжтой.

Та гадаад арилжаанд оролцоход бэлэн үү?

8610-3636
8006-9977