Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Lucid компани 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авна

Lucid компани 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авна

Lucid компани 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авна

Саудын Арабын хөрөнгө оруулалтын сангаас (PIF) 1 тэрбум долларыг тансаг зэрэглэлийн цахилгаан машин үйлдвэрлэгч Lucid компанид хөрөнгө оруулах тухай мэдэгдлийн дараа тус компанийн хувьцаа өслөө.

Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Lucid-ийн 60 хувийг эзэмшдэг Саудын Араб улс эдийн засгаа газрын тосны хамаарлаас гаргах санаачилгын хүрээнд тус компанид хөрөнгө оруулалт хийсээр байна.

Хөрөнгө оруулалтыг АНУ-ын үнэт цаасны зохицуулагчийн мэдүүлэгт дэлгэрэнгүй дурдсан ба хөрөнгө оруулалтын сангийн нэг салбар болох Ayar Third Investment Company хөрвөх давуу эрхийн хувьцааг худалдан авах замаар хийнэ.

Автомашин үйлдвэрлэгч 4-р улирлын санхүүгийн тайландаа 2024 онд 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ оны сүүлээр Gravity SUV автомашинаа худалдаанд гаргахаар төлөвлөж байна хэмээн мэдэгдэж байсан. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.