Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Chevron компани Мьянмар дахь байгалийн хийн төслөөс гарлаа

Chevron компани Мьянмар дахь байгалийн хийн төслөөс гарлаа

Chevron компани Мьянмар дахь байгалийн хийн төслөөс гарлаа

Мьянмарт 2021 онд болсон цэргийн эргэлтийн дараах улс төрийн үймээн самууны улмаас АНУ-ын эрчим хүчний Chevron компани “Yadana” байгалийн хийн төслийн өөрийн эзэмшлээс татгалзаж, Мьянмараас гарах эцсийн шийдвэрээ гаргав.

 

Хэн төслийг авав?

 

Тус компани өөрийн эзэмшлийн 41%-ийг PTT Exploration & Production болон Myanma Oil and Gas Enterprise-д дахин хуваарилснаар олон жил үйл ажиллагаа явуулсан Мьянмарын эрчим хүчний салбараас гарч байна.

Ингэснээр Тайландын эрчим хүчний PTT Exploration & Production компани Yadana төслийн 63 орчим хувийг эзэмшилдээ авч гол оператор болжээ.

Chevron компанийн шийдвэр нь олон улсын компаниуд Мьянмарын улс төрийн тогтворгүй байдал, хориг арга хэмжээний улмаас тус улсыг орхих хандлагатай байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.