Alphabet компанийн хувьцаа 5.3 хувиар өссөн шалтгаан
Өчигдөр Alphabet Inc компани өөрсдийн хиймэл оюун ухааны чатын систем Gemini-г олон нийтэд танилцуулсны дараа тус компанийн хувцааны ханш биржийн арилжаагаар 5.31 хувиар өсөж хаагдсан байна.
Google-ийн удирдлагууд Gemini нь OpenAI-ын хөгжүүлсэн GPT-3.5 системээс илүү өндөр үзүүлэлттэй байгаа талаар мэдэгдсэн байна.
Харин дийлэнх шинжээчдийн дунд тавигдаж байгаа гол асуулт нь Google компани хэрхэн өөрсдийн хөгжүүлсэн хиймэн оюун ухааны чатын системээ орлого олдог болгох вэ? юм.
Тэгвэл Microsoft-ын хувьд хиймэл оюун ухааны чатаа өөрсдийн Word, Excel болон бусад Office-ын платформуудтай холбож сар болгон 30 ам.долларын төлбөр авдаг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй