Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Golomt Capital

Голомт Капитал ҮЦК ХХК нь 2011 онд Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд андеррайтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг гадаад дотоодын харилцагч, түнш, хамтран ажиллагч харилцагч байгууллагууддаа хүргэж ирсэн.


Голомт Капитал ҮЦК ХХК нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн анхдагч олон алхмуудыг хийж ирсэн бөгөөд Монголын анхны онлайн арилжааны систем, дэлхийд алдартай Interactive Brokers зэрэг үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагч тив дэлхийн хаана ч байсан хүссэн цагтаа (24/7) гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцож, хувьцаа, бонд, үнэт метал зэрэг бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой болсон юм.


Мөн бид ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор GCC академийг үүсгэн байгуулсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаарх шат шатны сургалтыг тогтмол зохион байгуулахаас гадна дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, онцлох компани, хувьцааны талаарх өдөр тутмын мэдээ мэдээлэл болон долоо хоног, улирал, жилийн тайлан судалгааг хүргэн ажиллаж байна.


Бид хувийн болон төрийн эзэмшлийн компани, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох, хэлэлцээр хийх зэрэг хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэн, хөрөнгийн зах зээлд гарахад нь зуучлан ажиллаж байгаа бөгөөд дараах салбаруудад тэргүүлэгч байр суурьтай байна.

Үүнд:

  • Брокерийн үйлчилгээ
  • Дилерийн үйлчилгээ
  • Андеррайтерийн үйлчилгээ
  • Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ
  • Гадаадын үнэт цаасны зах зээл дээр үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа
  • Мөнгөн хөрөнгийн номинал дансны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг СЗХ-оос авч үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Монголд анх удаа Уул уурхайн биржийн арилжааны зуучлагч /брокер/ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Бид харилцагчдынхаа эрх ашгийг ямагт дээдлэн Монголын үнэт цаасны зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, зах зээлд тэргүүлэгч хөрөнгө оруулалт, брокерийн компани болохын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно.