Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Түгээмэл асуулт, хариулт

Голомт банкны IPO-д хэрхэн оролцох вэ?

Та https://ipo.golomtcapital.com/ сайтаар нэвтрэн орж захиалгын цонхыг бөглөнө. 

Та дараах боломжуудаар үнэт цаасны дансаа нээлгээрэй.

  • www.trader.golomtcapital.com сайт
  • Golomt Capital аппликэйшн
  • www.egolomt.mn сайт
  • Golomt bank  аппликэйшн
  • Social Pay аппликэйшн
  • Өөрийн биеэр Голомт Капиталын байран дээр ирж нээлгэх

Нэг хүн 5 хүртэлх ҮЦК-д үнэт цаасны данс нээлгэх боломжтой тул та өөр ҮЦК-д данстай байсан ч нээлгэх боломжтой. 

Та өөр ҮЦК дахь өөрийн дансаараа дамжуулан захиалга өгөх бүрэн боломжтой. 

Ногдол ашиг гэдэг бол өөрийн хөрөнгө ор

Ногдол ашиг

Нийтлэг асуулт

Хувьцаа гэдэг нь тухайн иргэн ямар нэгэн компанид хөрөнгө оруулж, орлогоос нь хувь хүртэж, ногдол ашиг авах эсвэл хөрөнгйин зах зээл дээр арилжиж ханшийн зөрүүнээс ашиг олох боломжийг гэрчилсэн үнэт цаасыг хэлдэг.

 Өөрөөр хэлбэл таны эзэмшиж буй хувьцааны хэмжээнээс шалтгаалж, тухайн компанийн тодорхой хувийг эзэмшиж байгааг гэрчилнэ. Хэрвээ та 10000 ширхэг хувьцаа гаргасан компанийн 1000 ширхэг хувьцааг эзэмшлээ гэж бодвол тухайн компанийн 10 хувийг эзэмшиж байна гэсэн үг. Мөн танд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, саналаа өгөх эрх нээгдэнэ.

  • Ногдол ашиг гэдэг нь өөрийн хөрөнгө оруулсан компанийн ашгаас өгөөж хүртэж буй хэлбэр юм. Ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг компанийн удирдлагууд гаргадаг.
  • Шийдвэр гаргахдаа компанийн өнөөгийн ба ирээдүйн нөхцөл байдлыг голчлон анхаарна. Хэрэв та тухайн компанийн хувьцааг бүртгэх өдрөөр эзэмшиж байсан бол ногдол ашиг авна.

 

Бонд нь засгийн газраас төсөл хөтөлбөр, төслийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор эсвэл ямар нэг компани бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө санхүүжилт босгох гэж гаргаж буй тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгээ эргүүлэн төлдөг өрийн бичиг бүхий үнэт цаасыг хэлдэг.

 Өөрөөр хэлбэл тогтмол орлоготой, эрсдэл багатай үнэт цаас юм. Хэрэв та бонд авсан бол тухайн компанид тодорхой хугацаатай, тогтсон хүүтэйгээр мөнгө зээлж байна гэсэн үг юм.

IPO /Initial Public Offering/ “анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох” гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хөрөнгө оруулагчидтай байсан компани өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгохыг хэлдэг.

Эрх зүйн талаас нь тайлбарлавал, Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани (ХХК) хэлбэрээ өөрчилж, Хувьцаат Компани (ХК) болох явц юм. 

МХБ-ийн арилжаа Даваа-Баасан гарагийн 10:00-13:00 цагийн хооронд хийгддэг. Та арилжаа хаагдсаны дараа захиалга өгсөн бол дараагийн ажлын өдөр захиалга нь орно. Мөн зах зээлийн захиалгыг бирж хаалттай байх хугацаанд өгөх боломжгүйг анхаарна уу. 

Данс нээх

Та дансаа дараах аргаар нээлгэх боломжтой.

  • www.trader.golomtcapital.com сайт
  • Golomt Capital аппликэйшн
  • www.egolomt.mn сайт
  • Golomt bank  аппликэйшн
  • Social Pay аппликэйшн
  • Өөрийн биеэр Голомт Капиталын байран дээр ирж нээлгэх

Нэг хүн 5 хүртэлх ҮЦК-д үнэт цаасны данс нээлгэх боломжтой тул та өөр ҮЦК-д данстай байсан ч нээлгэх боломжтой. 

Болно. Таны хүүхэд 18 нас хүрээгүй бол онлайнаар болон өөрийн биеэр ирж хүүхдэдээ данс нээлгэх боломжтой. 

Үнэт цаасны данс нээлгэхэд дараах бичиг баримт хэрэгтэй:

  • Насанд хүрсэн иргэн – Иргэний үнэмлэх (хүчин төгөлдөр хугацаатай байх)
  • Насанд хүрээгүй хүүхэд – Эцэг эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ Мөн харилцагчийн өөрийн нэр дээрх харилцах банкны дансны дугаар хэрэгтэй

Таны данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1-2 хоногт нээгддэг. 

  • Таны илгээсэн мэдээлэл алдаатай байсан тохиолдолд данс нээгдэх явц удах магадлалтай. 
  • Та данс нээх суурь хураамжаа шилжүүлээгүй эсвэл гүйлгээний утгаа буруу илгээсэн байж болзошгүй. Энэ тохиолдолд бидэнтэй холбогдон гүйлгээг таниулна уу.

Онлайнаар дансаа удирдах

Та www.trader.golomtcapital.com сайтын “Бүртгүүлэх” товч дээр дарж бүртгүүлснээр үнэт цаасны дансаа удирдах эрх үүснэ.

Мэдээллээ бүрэн зөв илгээсэн бол 24 цагийн дотор таны эрх нээгдэнэ. Цаашид та өөрийн үүсгэсэн нэвтрэх нэр болон нууц үгээ ашиглан www.trader.golomtcapital.com сайт, гар утасны Golomt Capital аппликэйшнээр нэвтрэх боломжтой.  

Анхаарах зүйлс:

  • Иргэний үнэмлэхний зургаа эгц дээрээс мэдээлэл нь бүрэн харагдахуйцаар тод гаргацтай дарж оруулах,
  • Иргэний үнэмлэхтэй авахуулсан сельфи зургийг заавал оруулах,
  • Үнэмлэх байхгүй тохиолдолд e-mongolia сайтаас үнэмлэхний зургаа оруулах боломжтой. 


Таны оруулсан зураг чанарын шаардлага хангаагүй тохиолдолд баталгааждаггүй. Тиймээс та дахин нэвтрэх үйлдэл хийхэд зураг оруулах хэсэг гарч ирнэ. 

Та нууц үг оруулах хэсгийн ард байрлах “Нууц үг мартсан” товч дээр даран и-мэйл хаягаа оруулан нууц үгээ сэргээх боломжтой.

Таны и-мэйл хаяг болон утасны дугаар бүртгэлгүй байгаа тохиолдолд та өөрийн биеэр бичиг баримттайгаа Голомт Капитал үнэт цаасны компанийн байранд ирж өөрийн мэдээллээ шинэчлүүлнэ үү. 

Данс цэнэглэх

Та ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах гэж байгаагаас хамааран анхдагч болон хоёрдогч зах зээлийн дансаа сонгон цэнэглэх боломжтой.  

  • Анхдагч зах зээлийн данс нь анх удаа олон нийтэд санал болгож байгаа бүтээгдэхүүнд хөрөнгө оруулахад ашиглагддаг. Та энэхүү дансаа цэнэглэн IPO-д оролцох, Бонд болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас авах боломжтой.
  • Энэ данс нь таны нэр дээр үүссэн 12 оронтой Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн данс байна. Дараах байдлаар цэнэглэнэ:

  

Банкны нэр - Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (Банкны сонголтон дунд байгаа)

Дансны дугаар – 0120 XXXX XXXX

Дансны нэр – Таны нэр

Гүйлгээний утга – Регистрийн дугаар

  • Хоёрдогч зах зээлийн данс буюу номинал данс нь аль хэдийн анхдагч зах зээл дээр гарсан үнэт цаасыг дахин худалдах эсвэл худалдан авахад ашиглагддаг. Та энэхүү дансаа цэнэглэн Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй бүхий л хувьцааг авах, мөн өөрийн эзэмшиж буй хувьцааг зарах боломжтой.
  • Энэ данс нь Голомт банкны 2015138413 тоот данс байна. Гүйлгээний утга дээр өөрийн регистрийн дугаарыг монгол үсгээр, бүтэн бичсэнээр шууд шилжин орно. Дараах байдлаар цэнэглэнэ.

 

Банкны нэр - Голомт банк

Дансны дугаар - 2015138413

Дансны нэр - ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК

Гүйлгээний утга – Регистрийн дугаар

Та гүйлгээний утгаа бичихдээ буруу бичсэн байх магадлалтай. Мөнгө орж ирээгүй удсан тохиолдолд бидэнтэй холбогдож орлогоо таниулаарай. 

Захиалга өгөх

  • Та онлайн арилжааны системд бүртгэлтэй бол өөрийн эрхээрээ нэвтрэн Арилжаа < Захиалга цэсээр дамжуулан захиалга өгөх боломжтой.
  • Гар утасны аппликэйшн ашиглан захиалга өгөх хувьцаагаа сонгон Авах <Зарах товч дээр даран захиалгын цонхыг бөглөснөөр захиалга өгөх боломжтой. Мөн бүртгэлтэй и-мэйл хаяг утасны дугаараас холбогдон захиалга өгөх боломжтой.

  • Үнэт цаасны нэр/Код
  • Авах/Зарах
  • Тоо ширхэг
  • Ханш болон захиалгын төрөл
  • Хүчинтэй хугацаа (Day, GTD, GTC)

Таны захиалга биелсэн тохиолдолд үнийн дүнгийн нэг хувиар тооцдог. Харин захиалга биелээгүй тохиолдолд шимтгэл авахгүй.

  • Та өөрийн оруулсан захиалгаа Захиалгын жагсаалт хэсгээс харах боломжтой.
  • Утсаар захиалга өгсөн бол арилжааны цаг дууссаны дараа таны бүртгэлтэй и-мэйл хаягт захиалгын мэдээлэл очно.

Та өөрийн оруулсан захиалгаа арилжааны бус цагаар цуцалсан бол дараагийн арилжааны цагаар таны захиалга цуцлагдана.

Данснаас зарлага гаргах

Үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо T+2 горимоор явагддаг. Тодруулбал, та хувьцаагаа өнөөдөр зарсан бол ажлын 2 хоногийн дараа мөнгөө авах боломжтой юм. Үүнээс өмнө таны мөнгө “Хүлээгдэж буй орлого” төлөвтэй харагдах болно.

  • Голомт Капитал аппликэйшний Миний багц цэсэнд харагдаж буй “Бэлэн мөнгө” хэсэг дэх “Үлдэгдэл” гэсэн хэсгийн “Зарлага” гэсэн улаан товчин дээр даран орж,  зарлага хүлээн авах данс болон гүйлгээний дүнгээ оруулан хүсэлтээ илгээх боломжтой.
  • Trader.golomtcapital.com сайтаар орж байгаа бол та “мөнгө хүсэх өргөдөл” цэсд байх “Мөнгө авах (хоёрдогч арилжааны)”  сонголтоор орж зарлага хүлээн авах данс болон гүйлгээний дүнгээ оруулан авах хүсэлтээ илгээх боломжтой. Мөн та өөрийн биеэр манай байран дээр ирж хүсэлтээ гарган авах боломжтой.

  • Голомт Капитал аппликэйшний “Миний багц” цэсд харагдаж буй “Ногдол ашиг, IPO данс” хэсгийн үлдэгдэл дээр даран “зарлага гаргах” гэсэн улаан товчоор орж зарлага хүлээн авах данс болон гүйлгээний дүнгээ оруулан авах хүсэлтээ илгээх боломжтой.
  • Trader.golomtcapital.com сайтаар орж байгаа бол та “мөнгө хүсэх өргөдөл” цэсд байх “ҮЦТХТ дахь бэлэн мөнгө авах”  сонголтоор орж зарлага хүлээн авах данс болон гүйлгээний дүнгээ оруулан хүсэлтээ илгээх боломжтой.
  • Мөн та өөрийн биеэр манай байран дээр ирж хүсэлтээ гарган авах боломжтой.

  • Хувьцаа зарсан мөнгөө авах хүсэлтээ гаргасан бол ойролцоогоор 2-3 цагийн дотор шалгагдан гүйлгээ нь хийгддэг.
  • Ногдол ашиг болон анхдагч зах зээлийн дансан дах мөнгөө авах хүсэлт илгээсэн бол гүйлгээг ҮЦТХТ-өөс хийдэг тул ачааллаас хамааран ажлын 1-2 хоногт мөнгө нь таны дансанд орох боломтой. Гурвалсан гэрээг байгуулсанаар 20 саяаас доош дүнтэй гүйлгээг хүлээх шаардлагагүйгээр хүсэлт гаргасан даруйд шилжүүлэн авах боломжтой болдог. Гурвалсан гэрээг та өөрийн биеэр бичиг баримттайгаар ирж байгуулах боломжтой.

  • Хоёрдогч дансандаа андуурч хийсэн тохиолдолд та онлайн арилжааны сайтаар орж байгаа тохиолдолд анхдагч дансандаа шууд шилжүүлж авах хүсэлт илгээн авах боломжтой.
  • Анхдагч дансандаа андуурч хийсэн тохиолдолд зөвхөн таны нэр дээрх данс руу зарлага гарах тул өөрийн дансандаа авсаны дараа арилжааны дансаа цэнэглэнэ гэсэн үг. 

1072 хувьцаа

  • Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4р сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.
  • www.huvitsaa.mn

Та ҮЦТХТ дээр өөрийн биеэр бичиг баримттайгаа очин ногдол ашгийн мөнгөний үлдэгдэл байгаа эсэхээ шалгуулах боломжтой

  1. Та өөрийн 1072 хувьцааны үлдэгдэл болон ямар үнэт цаасны газар байгааг https://net.schcd.mn/registration/  сайтад регистрийн дугаараа бичин шалгах боломжтой.
  2. Өөр ҮЦК дээр таны 1072 хувьцаа байгаа бол тухайн ҮЦК-с тодруулах нь зүйтэй.
  3. Голомт Капитал дээр 1072 хувьцаа нь бүртгэгдсэн байгаа бол таны бүртгүүлсэн харилцах дансны мэдээлэл буруу байх магадлалтай. Зөвхөн харилцагчийн өөрийн нэр дээрх идэвхтэй харилцах данс байх хэрэгтэй. Таны хуучин ашигладаг байсан арилжааны битүүмжтэй дансанд шилжин орсон байх боломжтой. 
  4.  Өмнө нь өөр үнэт цаасны дансгүй байсан бол үнэт цаасны данс нээлгэсний дараа Эрдэнэс Таван Толгой ХК-ийн таны эзэмших хувьцаа ойролцоогоор сарын хугацаанд автоматаар бүртгэгдэн орох болно. 

Таны эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг зөрүүтэй байвал харьяа Нийгмийн Халамжийн Төв дээр очиж шалгуулаарай.

Одоогоор зарах боломжгүй. Эрдэнэс Таван Толгой ХК нь арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэн, биржийн арилжаагаар хувьцаа нь чөлөөтэй арилжаалагдах боломжтой үед өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарах, мөн нэмж авах боломжтой болно.

Үнэт цаас шилжүүлэх

Та манай байранд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж “Үнэт цаас шилжүүлэх маягт” бөглөснөөр шилжүүлэн авах боломжтой. Шилжүүлгийг ҮЦТХТ хийдэг ба таны үнэт цаас ажлын 1-3 хоногт шилжинэ. 

Цэнхэр ягаан тасалбар

  • 1991 онд МУ өөрийн мэдлийн 400 орчим улсын үйлдвэр хоршооллуудыг ХК болгож үнэлгээг гаргаж тухайн үеийн нийт хүн амд хуваахад 7000₮ нэг хүнд ногдсон байна. Тэр 7000₮-г мөнгө хэлбэрээр биш хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хэлбэрээр ард иргэнддээ тараасан нь бидний мэдэх цэнхэр тасалбар юм.
  • Цэнхэр тасалбар бүртгүүлсэн хувьцаа нь та ямар компанид оруулснаас шалтгаалж одоо ч гэсэн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг бөгөөд та тухайн эзэмшиж буй хувьцаагаа нэмж авах эсвэл зарж, зарсан мөнгөөрөө эргүүлээд өөр компанийн хувьцаа ч авах боломжтой юм.

  • Та ҮЦТХТ дээр өөрийн биеэр бичиг баримттайгаа очин үнэт цаасны үлдэгдэл байгаа эсэхээ шалгуулах боломжтой.
  • Жич: цэнхэр ягаан тасалбараар 1995 оноос өмнө хувьцаа авч баталгаажуулаагүй бол хүчингүй байдаг.

Битүүмжтэй клирингийн данснаас хэрхэн зарлага гаргах вэ?

  • 2020 оноос өмнө Голомт Капитал ҮЦК-д данс нээлгэн арилжаанд оролцож байсан бол танд голомт банкны арилжааны данс үүссэн байгаа. Одоо энэхүү дансны оронд номинал данс ашигладаг болсон тул та хуучин арилжааны дансаа хаалгах хэрэгтэй.
  • Дансаа хаалгахын тулд та өөрийн биеэр бичиг баримттайгаа ирэн данс хаах гэрээ болон данс дах үлдэгдлээ шилжүүлэх хүсэлт дээр гарын үсгээ зурах боломжтой
  • Өөрийн биеэр ирэх боломжгүй бол та голомт банкны интернет банкны эрхтэй бол egolomt.mn сайтаар нэвтрэн орж нэмэлт үйлчилгээ < хувьцаа арилжаа < арилжааны данснаас зарлага гаргах < цэс рүү очих < хүсэлт үүсгэх дарааллын дагуу хүсэлтээ үүсгэн онлайнаар мөнгөө авах боломжтой.  Дансны доод үлдэгдэл болох 2000 төгрөг үлдээн зарлага гаргах хэрэгтэйг анхаарна уу.

Өв залгамжлал

Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлалын журмаар шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан гэрээг хэлнэ.

Боломжтой. Та  өв залгамлалаар үнэт цаас хүлээн авах тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • өв залгамжлах эрхийн гэрчилгээ
  • өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг
  • нас барсан хүний нас барсны гэрчилгээ
  • өв хүлээн авагчийн өргөдөл
  • гүйлгээний шимтгэл төлсөн баримт



Д/д

Гүйлгээний төрөл

Үйлчилгээний хөлс

/үнийн дүнгээс/

1

Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд

  1 хувь

2

Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээс бусад тохиолдолдлоор шилжүүлж авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд

  3 хувь

3

Өвлүүлэгчийн дансанд байршсан ногдол ашиг, ногдол хувийн мөнгө, үнэт цаас борлуулсан бэлэн мөнгийг өвлөх болон гэрээслэх тохиолдолд үнийн дүнгээс

  1 хувь

www.schcd.mn

Бэлэглэлийн гэрээ

Үнэт цаас эзэмшигч нь өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ бусдад бэлэглэх тохиолдолд үүсэх харилцааг зохицуулсан гэрээг хэлнэ

Боломжтой. Та  өв залгамлалаар үнэт цаас хүлээн авах тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Нотариатаар батлуулсан талуудын хооронд бичгээр байгуулсан бэлэглэлийн гэрээ
  • БЭЛЭГЛЭГ, БЭЛЭГ ХҮЛЭЭН АВАГЧИЙН ХҮСЭЛТ, МЭДЭГДЭЛ  /маягтын дагуу гаргана/
  • Бэлэглэгчтэй ах дүү, хамаатан саданы холбоотой талаарх иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа, эсхүл уг холбоог нотлох бусад баримт
  • Бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суух хаяг болон холбоо барих утасны дугаар /хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин суух хаяг болон холбоо барих утасны дугаар/, талуудын дансны дугаар
  • Бэлэглэж буй үнэт цаасны төрөл, тоо ширхэг

www.schcd.mn


Үнэт цаас эзэмшигч нь өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ бусдад бэлэглэх тохиолдолд шимтгэлийг тооцохдоо гүйлгээ хийх өдрөөс өмнөх тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, хэрэв сүүлийн 52 долоо хоногт арилжаа хийгдээгүй бол тухайн үнэт цаасны нийт арилжааны дундаж ханшийг тухайн гүйлгээгээр шилжүүлж буй үнэт цаасны тоонд үржүүлж тооцно. 

  www.schcd.mn

Д/д

Гүйлгээний төрөл

Үйлчилгээний хөлс /үнийн дүгнээс/

1

СЗХ-ны 2007.11.12-ны 162 тоот тогтоолын хавсралт журмын 2.2-т заасан иргэнд бэлэглэх тохиолдолд

Бэлэглэгч талаас -5 хувь Бэлэг хүлээн авагч талаас-5 хувь

2

 СЗХ-ны 2007.11.12-ны 162 тоот тогтоолын хавсралт журмын 2.3-т заасан иргэн хуулийн этгээдэд бэлэглэх тохиолдолд

Бэлэглэгч талаас – 10 хувь Бэлэг хүлээн авагч талаас -10 хувь

3

СЗХ-ны 2007.11.12-ны162 тоот тогтоолын хавсралт журмын 2.5-д заасан иргэн, хуулийн этгээдэд бэлэглэх тохиолдолд

Бэлэглэгч талаас – 5 хувь Бэлэг хүлээн авагч талаас – 10 хувь

www.schcd.mn

Simple - Рейтингтэй Бонд

Нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээлэл

"Голомт капитал ҮЦК" ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.6, 36.7 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны "Зохицуулалттай этгээдийн багц дүрэм" болон холбогдох бусад журамд заасны дагуу сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Нэгт. Компани нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нэгдмэл сонирхолтой этгээд буюу Хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн Удирдлах Зөвлөлийн гишүүдийн мэдээллийг доорх линкээр танилцуулж байна.

Линк: https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5481589

Хоёрт. Компани нь Банкны тухай хуулийн 3.1.7-д зааснаар "Голомт банк" ХК-ийн хувьд банкны нэгдлийн оролцогч мөн болно.