(+976) 7012-1530
Голомт Капитал компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах эрхэм зорилтынхоо хүрээнд зах зээлд оролцогч бүхий л талуудын эрх ашгийг дээдэлсэн мэргэжлийн өндөр ёс зүйг эрхмэлэсэн үйл ажиллагаа явуулж ирлээ.
Бид 2018 оноос хойш Мандал Даатгал, Түмэн Шувуут, Монос Хүнс, Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн IPO андеррайтер, Эрдэнэ Рерсурс Девелопмент Корпорэйшн компанийн давхар бүртгэлийн FPO андеррайтераар ажиллаж нийт 57.3 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн юм.
Ингэснээр бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлд зарлагдсан нийт IPO, FPO андеррайтерийн үйлчилгээний 40,2 хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтаар зах зээлд тэргүүлж байна.
Бид Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа нээлттэй болон хайбрид, банкны баталгаат зэрэг бондуудыг нэвтрүүлсэн амжилтаа бататгаж, 2021 онд Биржийн бус зах зээлийн /OTC/ анхны Монкон бондыг хэрэгжүүлснээс хойшхи 6 сарын хугацаанд нийт 5 компанийн нийт 33.4 тэрбум төгрөгийн бондыг хэрэгжүүлэн тэргүүлэгч байр сууриа бататгалаа.
Үнэт цаасны компаниудын үйл ажиллагааны чансааг харилцагчдад өгч буй мэргэжлийн өндөр ёс зүйтэй үйлчилгээний үнэ цэн болон хамтдаа хүрсэн амжилтаар нь дүгнэдэг.
Тиймээс ч бид харилцагчдаа чадавхжуулах, ухаалаг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь туслах үүднээс хөрөнгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, судалгаа, шинжилгээгээр тогтмол хангаад зогсохгүй GCC /Golomt Capital Coach/ академийн хүрээнд мэдлэг, мэдээллийг түгээх сургалт уузалтыг тогтмол зохион байгуулж байна.
Голомт Капитал компани нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд буюу 2014 онд анхны интернэт арилжааны системийг, 2019 онд дэлхийд алдартай Interactive Brokers үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр дэлхийн хөрөнгийн зах зээлийн үүдийг нээж буй хөрөнгө оруулагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж тэр хэрээр гадаад арилжааны үзүүлэлтээрээ тэргүүлэн ажиллаж байгаа нь бидний бас нэгэн бахархал юм.
2022 онд бондын зах зээлийн хөгжлийн явц, арилжааны ТОП-5 банк IPO хийх зэргээс шалтгаалан Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр тэлэх төлөвтэй байна.
Тиймээс бид энэ орон зайн хязгааргүйн боломжийг хөрөнгө оруулагчдадаа нээх шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол санал болгон ажиллана гэдгээ илэрхийлье.