(+976) 7012-1530
Монгол Улсад анх удаа Голомт Капитал ҮЦК ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос “Уул Уурхайн Биржийн Арилжааны Зуучлагч (брокер)”-ийн тусгай зөвшөөрөл авсан компани юм.
Тус тусгай зөвшөөрлийн хүрээнд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалттайгаар уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүнүүдийг зуучлан ажиллаж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход биржээр дамжуулан худалдан борлуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн.
Монгол Улсад анх удаа буюу 2023-01-16-нд нүүрсний цахим арилжаа хийгдэж эхэлсэн бөгөөд 2023 оны байдлаар нийт нүүрсний экспортын 21 хувь нь цахим арилжаагаар хийгдсэн.
Брокерийн компаниудад цахим арилжааг зохион байгуулах эрх нээгдсэн бөгөөд Голомт Капитал ҮЦК ХХК нь “Уул уурхайн биржийн арилжааны зуучлагч”-ийн тусгай зөвшөөрлийг авсан анхны компани болсон.
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулахтай холбоотой дараах журмууд хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүнд: