“Golomt Capital Championship-2” уралдааны ялагч хөрөнгө оруулалтын дансаа 3.1 дахин өсгөж, ашгаа татаж авлаа
"Голомт Капитал ҮЦК" ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг, мэдээллийг олгох, хүртэх өгөөжийг нь нэмэх зорилгоор “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан билээ. Монголын хамгийн өндөр дүнтэй буюу 370,000,000.00 төгрөгийн шагналын сантай тус уралдаан нь шударга өрсөлдөөн дор өрнөснөөс өөрийн хөрөнгийг 790.59 хувиар өсгөсөн Ө.Одонсүрэн харилцагч “Golomt Capital Championship-2” уралдааны ялагчаар тодорсон юм.
Тэгвэл ялагч маань шагналын нэг хэсэг болох 350,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалтын дансаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр амжилттай удирдаж, 215 хувиар өсгөж ашгаа татаж авлаа. Уралдаан нь Голомт Капитал үнэт цаасны компанийн 2019 онд Монголд анх удаа нэвтрүүлсэн дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерын үйлчилгээнд тулгуурлан явагдсан байна. Тус платформ нь дэлхийн 33 улсын 150 хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй 600+ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд 25 валютаар арилжаа хийх боломжийг олгодог.
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
