Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Алт яагаад үнэ цэнээ алдаж байна вэ?

Алт яагаад үнэ цэнээ алдаж байна вэ?

Алт яагаад үнэ цэнээ алдаж байна вэ?

2025 онд алтны ханш түүхэн дээд түвшнээ 53 удаа шинэчилж, 2026 оны 1-р сарын 28-нд нэг унц нь $5,589-д хүрч байв. Гэвч өдгөө алтны ханш $3,700-аас доош буурч, оргил түвшнээсээ 34 гаруй хувиар унаад байна.

Энэхүү уналтын гол шалтгаан нь АНУ-ын бодлогын хүү өсөх хүлээлт, Засгийн газрын бондын өгөөжийн өсөлт болон ам.долларын ханшийн чангаралт юм. Хөрөнгө оруулагчид хүүгийн орлого өгдөггүй алт эзэмшихийн оронд жилийн 4-5%-ийн өгөөж хүртэх боломжтой мөнгөний зах зээлийн сан болон бусад хүүгийн орлоготой хөрөнгийг илүүд үзэх болжээ.

Сонирхолтой нь, Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдал алтны ханшийг дэмжих бус, эсрэгээрээ уналтыг эрчимжүүлсэн байна. Учир нь хөрөнгө оруулагчид бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангахын тулд хөрвөх чадвар өндөртэй алтаа зарж эхэлжээ.

Хэдийгээр төв банкууд алтны худалдан авалтаа үргэлжлүүлж байгаа ч энэ оны нийт худалдан авалт өмнөх оны мөн үеэс 7%-иар буурсан байна. Зарим шинжээч алтны ханш $3,500–$3,600 хүртэл буурах боломжтой бөгөөд ханш ёроолдоо хүрснийг илтгэх тодорхой дохио хараахан гараагүй гэж үзэж байна. Богино хугацаанд алтны ханш дарамттай хэвээр байх төлөвтэй ч урт хугацаанд хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэх, эрсдэлээс хамгаалах үндсэн ач холбогдол нь хэвээр байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.