Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Golomt Capital

Бондын санхүүжилт:

Тухайлбал бид 2015 онд Монголын анхны даатгагдсан бонд болох Эрчим бонд, 2017 онд анхны нээлттэй бонд болох Сүү бонд, 2020 онд анхны хайбрид бонд болох Мастер бонд, анхны банкны баталгаат бонд болох Нөмөр бонд, 2021 онд Биржийн бус зах зээлийн анхны бонд болох Монкон бонд зэрэг 50 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын андеррайтераар амжилттай ажилласан.

ММФ бонд 1

ММФ бонд 1

500 сая төгрөг
2017 он

Монголын анхны даатгагдсан бонд болох Эрчим бонд ММФ бонд 1

ММФ бонд 2

ММФ бонд 2

6 тэрбум төгрөг
2017 он

Монголын анхны даатгагдсан бонд болох Эрчим бонд ММФ бонд 2

Урбан бонд 1

Урбан бонд 1

3.8 тэрбум төгрөг
2020 он

Монголын анхны нээлттэй бонд болох Сүү бонд Урбан бонд 1

Урбан бонд 2

Урбан бонд 2

1 тэрбум төгрөг
2020 он

Монголын анхны банкны баталгаат Нөмөр бонд Урбан бонд 2

Бэрс бонд

Бэрс бонд

15 тэрбум төгрөг
2021 он

Монголын анхны биржийн бус зах зээлийн бонд болох Монкон бонд Бэрс бонд

Үнэт цаас гаргагч:

14 компани

Татан төвлөрүүлсэн дүн:

54.4 тэрбум₮

Хөрөнгө оруулагчдийн тоо:

200+

Хувьцааны бүртгэлийн II ангиллын шалгуур

  • 1 тэрбум төгрөгөөс доошгүй зах зээлийн үнэлгээтэй
  • 100 сая төгрөгөөс доошгүй хэмжээний цэвэр ашигтай

Хувьцааны бүртгэлийн II ангиллын шалгуурыг хангаахгүй бол доорх шалгууруудын аль нэгийг хангана

  • Үнэт цаас гаргагч нь үндсэн үйл ажиллагаагаа 3-аас доошгүй жил тасралтгүй эрхэлсэн байх ба өрийн хэрэгслийн үндсэн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж чадах хангалттай хэмжээний барьцаа хөрөнгөтэй байх
  • Засгийн газраас бүхэлд нь баталгаа гаргасан байх
  • Үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийн үнийн дүнгийн 80-аас доошгүй хувь нь даатгалын байгууллагаар даатгагдсан байх

АУДИТИЙН ДҮГНЭЛТ

Сүүлийн 2 жилийн болон 6 сараас дээшгүй хугацааны санхүүгийн тайлан

ХУУЛИЙН ДҮГНЭЛТ

Хувь нийлүүлсэн хөрөнгийн 5 хувь болон түүнээс дээш хэмжээтэй гэрээ хэлцлүүд, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлүүд

Барьцаа нь бонд гаргагчийн гаргасан, зарласан энгийн хувьцаа эсхүл түүнд хөрвөх үнэт цааснаас бусад төрлийн өөрийн эсхүл гуравдагч этгээдээс тусгайлан гаргасан эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хэлбэртэй байна (зээлийн багц барьцаалах боломжгүй).

Бонд гаргагч нь нээлттэй хувьцаат компани бол тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцаагаар батлан дааж болох бөгөөд батлан даах хувьцаа нь бонд гаргагчийн нийт гаргасан энгийн хувьцааны 50 хувиас дээшгүй байна.

Бонд гаргагч нь дотоодын эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаар санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бол үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалахгүй байж болно.

Байгууллагын нэр Үйлчилгээний хөлс
1 Санхүүгийн Зохицуулах Хороо Үнэт цаас бүртгэлийн хөлс: 500 мянган төгрөг
Улсын тэмдэгтийн хураамж: 100 мянган төгрөг
2 Монголын Хөрөнгийн Бирж Өргөдөл хүлээн авч хянах хөлс: 2.0 сая төгрөг
Үнэт цаас бүртгэлийн хөлс: Татан төвлөрүүлэх дүнгийн 0.1% (минимум 2.5 сая төгрөг)
Өрийн хэрэгслийн арилжааны шимтгэл: Татан төвлөрүүлэх дүнгийн 0.1575%
3 Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв Бондын хадгаламжийн хөлс: Татан төвлөрүүлэх дүнгийн 0.045%
4 Үнэт Цаасны Клирингийн Төв Төлбөр тооцооны шимтгэл: Татан төвлөрүүлэх дүнгийн 0.0075%
5 Андеррайтер компани Андеррайтерийн үйлчилгээний тогтмол төлбөр
Андеррайтерийн үйлчилгээний хувьсах төлбөр
6 Аудитын компани Аудитын дүгнэлтийн төлбөр
7 Хуулийн фирм Хуулийн дүгнэлтийн төлбөр

АУДИТИЙН ДҮГНЭЛТ

Сүүлийн 1 жилийн хугацааны санхүүгийн тайлан /Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй аудит байх/

ХУУЛИЙН ДҮГНЭЛТ

Андеррайтер нь Үнэт цаас гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд байх нөхцөлд хөндлөнгийн хуулийн дүгнэлтийг Бүртгэлийн хороонд хүргүүлнэ

ҮНЭЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ

Хороонд бүртгэлтэй хууль, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг авсан бол тэдгээрийн гаргасан тайлан, дүгнэлтийг ирүүлнэ

Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт цаас гаргагчийн хүлээж буй нийт үүргийн үнийн дүнгийн 100-130 хувиас багагүй хэмжээний үнэлгээтэй
  • Хэрэв давхар барьцаалж байгаа бол өмнөх барьцаалагчийн давхар барьцаалахыг зөвшөөрсөн тухай албан бичиг

Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө

  • Үнэт цаас гаргагчийн хүлээж буй нийт үүргийн үнийн дүнгийн 100-150 хувиас багагүй хэмжээний үнэлгээтэй

Баталгаа

  • Баталгааны дүн нь нийт бондын үүргийн дүнгээс багагүй байна
  • Баталгаа гаргагчийн хамгийн сүүлчийн санхүүгийн тайлангаарх цэвэр ашиг, хөрөнгийн хэмжээ, Баталгаа гаргагч болон Үнэт цаас гаргагчийн холбоо хамаарал нь Баталгаа гаргагч Баталгааны гэрээгээр хүлээх үүргээ хангалттай хэмжээгээр гүйцэтгэх бодит итгэл төрүүлэхүйц байх

АУДИТИЙН ДҮГНЭЛТ

Байгууллагын нэр Үйлчилгээний хөлс
1 Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо Үнэт цаас бүртгүүлэх өргөдлийг хүлээн авах, хянах үйлчилгээний хөлс: 1 сая төгрөг
Өрийн хэрэгслийн арилжаанаас төвлөрүүлбэл зохих мөнгөн хөрөнгийн үнийн дүнгийн 0.05%
2 Андеррайтер компани Өргөдөл хүлээн авч хянах хөлс: 2.0 сая төгрөг
Үнэт цаас бүртгэлийн хөлс: Татан төвлөрүүлэх дүнгийн 0.1% (минимум 2.5 сая төгрөг)
Өрийн хэрэгслийн арилжааны шимтгэл: Татан төвлөрүүлэх дүнгийн 0.1575%
3 Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв Үнэт цаасны бүртгэлийн суурь хураамж, ISIN дугаар олголт: 0.02%
Арилжааны төлбөрийн болон үнэт цаасны өмчлөх эрх шилжүүлэх:
1 тэрбум төгрөг хүртэлх 0.0016%,
1-5 тэрбум 0.0012%,
5 тэрбумаас дээш 0.0008%
Хадгаламжийн хураамж (жил) : Нэг жилээс дээш хугацаатай өрийн хэрэгслийн хураамж 400 мянган төгрөг

Цаашид хөрөнгийн зах зээлд хөгжих ирээдүйтэй шинэлэг бүтээгдэхүүн бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм. Бондтой харьцуулахад эргэн төлөгдөх мөнгөн урсгал нь үе шаттай тул хөрвөх чадвар илүү сайн байдаг. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь компанийн дампуурлаас ангид тул үйл ажиллагаанаас нь шалтгаалах эрсдэл багатай. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ард буй хөрөнгийн багц нь ихэвчлэн тараан байршсан олон хөрөнгөнөөс бүрддэг. Тиймээс нэг төрлийн хөрөнгөөс хамаарах эрсдэлийг бууруулдаг давуу талтай юм. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг банк, банк бус санхүүгийн байгууллага болон ирээдүйн тогтмол мөнгөн урсгалаар баталгаажсан хөрөнгийн багцтай компаниуд гаргадаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад өөрсдийн мөнгийг хадгаламжаас өндөр хүүтэйгээр өсгөх, компаниудад өртөг багатай санхүүжилт татах боломжийг нээдэг.

  • 1. Тусгай зориулалтын компани ТЗК ХХК байгуулах
  • 2. ХБҮЦ гаргах тусгай зөвшөөрлыг авах
  • 3. Холбогдох дүгнэлтүүдийг гаргуулах
  • 4. Үнэт цаасжуулах хэлцлийн оролцогчидтой гэрээ байгуулах
  • 5. Эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авах, танилцуулга бэлтгэх

Байгууллага Үйлчилгээний хөлс
1 Үнэт цаасжуулах үйл ажиллагаатай холбоотой зардал Үйлчилгээ үзүүлэгч, хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч, хадгаламжийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөр гэрээнд заасан төлбөр ТУЗ ийн гишүүдийн цалин, урамшуулал Зээлийн шинжилгээ гаргагчийн төлбөр
2 Хуулийн фирм Хуулийн дүгнэлтийн төлбөр
3 Аудитын компани Аудитын үйлчилгээний төлбөр
4 Андеррайтерийн компани Андеррайтерийн үйлчилгээний төлбөр
5 Хөрөнгийн менежментийн компани Хөрөнгө итгэмжлэн удирдагч ХБҮЦ үлдэгдлийн тодорхой хувиар
6 Санхүүгийн Зохицуулах Хороо Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хураамж 3 0 сая төгрөг
Үйл ажиллагааны төлбөр: 1.0 сая төгрөг
7 Монголын Хөрөнгийн Бирж Бүртгүүлэх, өргөдөл хүлээн авч хянах: 2.0 сая төгрөг
Бүртгэх үйлчилгээний хөлс: 0.05%
8 Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв Бондын хадгаламжийн хөлс: Гэрээнд заасны дагуу татан төвлөрүүлэх дүнгийн тодорхой хувиар
9 Үнэт Цаасны Клирингийн Төв Төлбөр тооцооны шимтгэл

Бондын санхүүжилт:

ММФ бонд 1
ММФ бонд 1

400 сая төгрөг

2015
ММФ бонд 2
ММФ бонд 2

750 сая төгрөг

2017
Урбан бонд 1
Урбан бонд 1

1,065 сая төгрөг

2017
Урбан бонд 2
Урбан бонд 2

1 тэрбум төгрөг

2018
Бэрс бонд
Бэрс бонд

900 сая төгрөг

2018
Алтан Намар бонд
Алтан Намар бонд

400 сая төгрөг

2018
Нэт бонд
Нэт бонд

1 тэрбум төгрөг

2018
Тий Жэй Эн Ресайклинг
Тий Жэй Эн Ресайклинг

120 сая төгрөг

2019
Би Жи Эл Прогресс ХХК
Би Жи Эл Прогресс ХХК

2 тэрбум төгрөг

2019
Ногоон бонд
Ногоон бонд

279 сая төгрөг

2019
Гэрэгэ бонд
Гэрэгэ бонд

2.4 тэрбум төгрөг

2019

Та хөрөнгө оруулалт татахад бэлэн үү?

94904321
95852121