АНУ-ын голлох индексүүд өслөө.
АНУ-ын голлох индексүүд өслөө.
Индексүүд өсөхөд юу нөлөөлөв?
Пүрэв гарагт Alphabet (NASDAQ:GOOGL) болон AMD (NASDAQ:AMD) хиймэл оюун ухааны шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсаны дараа Nasdaq ханш огцом өсчээ.
Google хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны загварыг гаргасны дараа Alphabet-ийн хувьцаа 5.3%-иар өссөн бол AMD компанийн мэдээллийн төвийн AI чипийн зах зээл энэ онд 45 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолсны дараа хувьцааны ханш нь бараг 10%-иар өссөн байна.
Технологийн бусад том компаниудын хувьцаа мөн өсөж, Nvidia (NASDAQ:NVDA) болон Meta Platforms (NASDAQ:META) 2%-иас дээш, Amazon (NASDAQ:AMZN) 1.6%-иар, Apple (NASDAQ:AAPL) 1%-иар өссөн байна.
Тэгвэл индексүүд хэрхэн өсөв?
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ гуравдугаар сараас бууруулж эхлэнэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор S&P 500 индекс аравдугаар сарын сүүлчээс хойш тасралтгүй өссөөр байна.
S&P 500 биржийн хамгийн их арилжигдсан хувьцаа бол Тесла (NASDAQ:TSLA) бөгөөд арилжааны үеэр 25.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаанууд арилжигдаж хувьцааны ханш 1.37%-иар өссөн байна.
Nasdaq индекс 1.37%-иар өсч 14,339.99 нэгжид хүрсэн бол Dow Jones Industrial Average 0.18%-иар өсч 36,117.57 нэгж болжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй