Broadcom-ийн санхүүгийн үзүүлэлтүүд өндөр хүлээлт үүсгэв.
Broadcom компанийн 4-р улирлын санхүүгийн үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарсан ч хувьцааных нь ханш биржийн арилжааны дараах захиалга дээр 3%-иар унав.
Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг EPS 11.06 ам.доллар байгаа ба энэ нь шинжээчдийн таамаглал болох 10.93 ам.доллараас өндөр гарчээ.
Ирэх онд Broadcom компанйин орлого 50 тэрбум ам.долларт хүрэхээр хүлээгдэж байна. Тодруулбал, ирэх оны борлуулалтын орлогын өсөлт өндөртөө 10%, багадаа 0% байхаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй