Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Теслагийн цахилгаан автомашиныг сонирхогчид буурч байна.

Теслагийн цахилгаан автомашиныг сонирхогчид буурч байна.

Теслагийн цахилгаан автомашиныг сонирхогчид буурч байна.

Хятадын Суудлын автомашины холбооноос (CPCA) цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla Inc (NASDAQ: TSLA) компанийн Шанхай дахь үйлдвэрийн нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.8 хувиар буурсныг тайлагнажээ.

Тодруулбал, Теслагийн Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины үнэ 21%-иар буурсан нь 2022 оны 12 сараас хойших хамгийн том уналтыг үзүүлсэн байна.

Энэ оны эхнээс Тесла Хятадад үнээр өрсөлдөх стратеги ашиглаж эхэлсэн. Гэсэн ч тус улсын цахилгаан машины зах зээлд эзлэх хувь нь 9 сард 8.7% байсан бол 10 сард 5.78% болж буурчээ.

Харин Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч буюу өрсөлдөгч BYD (SZ:002594) компани 301,378 автомашин нийлүүлсэн нь 10 сарынхаас 0.09%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31%-иар өссөн байна.

Тесла 10 сарын сүүлээс стратегиа өөрчилж, автомашиныхаа үнийг таван удаа өсгөсөн ч Хятад дахь цахилгаан машины эрэлт нь удааширсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.